Сургууль, цэцэрлэгт суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг 2026-2027 оны хичээлийн жилд ирэх сарын 1-нээс орон даяар эхлүүлж, хүүхэд багачуудыг үе шаттай хамруулахаар болжээ.
Энэ хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн эмч нарыг “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг”-ийн сургагч багшаар бэлтгэсэн аж.
Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцсэн иж бүрэн үнэлгээнд чиглэж буйгаараа онцлогтой юм байна.
Тухайлбал, хүүхдийн өсөлт хөгжил, харааны чадал болон хараа зүй, зүрхний цахилгаан бичлэгт суурилсан үнэлгээ, нурууны муруйлт, хавтгай тавхай, хөгжлийн хоцрогдол, аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг илрүүлэх, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ зэрэг үзлэг, тандалт хийх ажээ.