ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2026 оны есдүгээр сарын 3-нд Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд үг хэлнэ.
ТАСС агентлаг Оросын удирдагчийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр өөр өөр онуудад хэлж байсан байр суурь, мэдэгдлүүдээс түүвэрлэн хүргэжээ.
Орос, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны тухай
“Асар их нөөц баялагтай Орос улс Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлтийг хурдасгахад хувь нэмрээ оруулах боломжтой. <...> Ази, Номхон далайн бүс нутаг хүчирхэг, амжилттай, хамтын ажиллагаанд нээлттэй, эерэг, бүтээлч хөгжлийн хөтөлбөр санал болгодог Орос улсыг сонирхож байгааг бид харж, ойлгож байна. Евразийн интеграцчилал ч тус бүс нутгийн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа, худалдаа, үйлдвэрлэлийн хоршилтыг хөгжүүлэх цоо шинэ боломжийг нээж өгч байна”.
— 2015 оны есдүгээр сарын 4
“Ази, Номхон далайн бүс нутаг болон Глобал Өмнөдийн орнууд дахь найз нөхөдтэйгөө хамтын ажиллагаа, хамтарсан ажлаа өргөжүүлж байгаа нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдалтай огт холбоогүй. <...> Энэ бол харилцан үндэсний эрх ашигтай холбоотой.
Манай эдийн засаг харилцан бие биеэ нөхдөг, бид хөршүүд, нийтлэг олон ашиг сонирхолтой. Мөн уламжлалт нийтлэг үнэт зүйлс, нийтлэг хандлагууд бий гэдгийг онцлон хэлмээр байна. <...> Тэгвэл энэ бүхнийг ашиглахгүй байх ямар шалтгаан байна гэж? Энэ бол зүй ёсны хэрэг. Энэ нь аль нэг тийшээ хийж буй эргэлт биш, харин дэлхий болон дэлхийн эдийн засагт өрнөж буй бодит үйл явцад өгч буй хариу юм”.
— 2025 оны есдүгээр сарын 5
Дэлхийд эзлэх Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын үүргийн тухай
“Сүүлийн үед олон улсын харилцааны бүх тогтолцоонд эргэлт буцалтгүй, бүр тектоникийн шинжтэй өөрчлөлтүүд гарлаа гэж хэлж болно. Дэлхийн эрчтэй, ирээдүйтэй улс орон, бүс нутгуудын үүрэг мэдэгдэхүйц нэмэгдсэн бөгөөд үүнд юуны өмнө Ази, Номхон далайн бүс нутаг хамаарна. Тус бүс нутгийн орнууд эдийн засаг, технологийн өсөлтийн шинэ төвүүд, боловсон хүчин, хөрөнгө, үйлдвэрлэлийг өөртөө татах төвүүд болж байна”.
— 2022 оны есдүгээр сарын 7
Алс Дорнодын бүс нутгийн Орос улсад эзлэх ач холбогдлын тухай
“Өнөөдөр Алс Дорнод бол ямар ч хэтрүүлэггүйгээр Оросын дэлхийд эзлэх байр суурийг бэхжүүлэх хамгийн чухал хүчин зүйл, дэлхийн эдийн засгийн шинэ бодит байдал дахь манай тэргүүлэх бүс нутаг болсон”.
— 2024 оны есдүгээр сарын 5
“Алс Дорнодыг хөгжүүлэх нь бидний хувьд яах аргагүй тэргүүлэх чиглэл юм. <...> Бидний хүчин чармайлт Ази, Номхон далайн эрчимтэй хөгжиж буй бүс нутагт олон улсын хамтын ажиллагаа, интеграцчилал, бизнес болон хөрөнгө оруулалтын идэвхжил, боловсрол, шинжлэх ухаан, соёлын хүчирхэг төвийг бий болгоход чиглэж байна. <...> Үүнийг бид улс орныхоо өмнө тавьсан стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх, хөгжлийн үсрэлт хийх, өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх хүчирхэг нөөц гэж харж байна”.
— 2018 оны есдүгээр сарын 12
“Алс Дорнод болон Арктик бол яах аргагүй Оросын ирээдүй тодорхойлогдох бүс нутгууд юм. Энд зөвхөн байгалийн баялаг байгаа юм биш, дэлхийн хамгийн эрчимтэй, өндөр хурдаар хөгжиж буй бүс нутагтай холбогдох гарц бий. Бид Алс Дорнодыг хөгжүүлж эхэлсэн нь Донбасст ямар нэгэн тусгай цэргийн ажиллагаа явуулахаар бэлтгэж байсантай огт холбоогүй.
Энэ бүхэн үүнээс нэлээд өмнө эхэлсэн. Энэ бол дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, үүнтэй холбоотойгоор дэлхийд хүчний шинэ төвүүд бий болж буй үйл явц, мөн Хятад болон бүс нутгийн хөрш орнуудтай тогтсон маш сайн, найрсаг харилцаа, харилцааны өндөр түвшинд тулгуурласан стратегийн сонголт юм. Энд бүх зүйл өсөлттэй байна”.
— 2022 оны есдүгээр сарын 7
Алс Дорнодын өрсөлдөх давуу талын тухай
“Өргөн хүрээтэй, амбицтай төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд Алс Дорнод үнэхээр боломж, өрсөлдөх давуу талуудын хослолыг бүрдүүлж байна. Үүнд татварын хөнгөлөлттэй тогтолцоо, захиргааны таатай журам багтдаг бөгөөд олон үзүүлэлтээрээ Ази, Номхон далайн бүс нутаг төдийгүй дэлхийн хамгийн хөгжингүй бүс нутгуудын түвшинд хүрсэн, зарим талаараа давсан байдаг”.
— 2017 оны есдүгээр сарын 7
“Алс Дорнодын хүч чадал, өрсөлдөх давуу тал бол авьяаслаг, хөдөлмөрч, эрч хүчтэй хүмүүс, боловсролтой, зорилготой залуучууд юм. Энд шинжлэх ухаан, аж үйлдвэрийн өсөлт, ирээдүйн салбаруудын шинэ төвүүд бий болж байна. Мөн байгалийн асар их баялаг, логистикийн өргөн боломжууд — Хойд тэнгисийн зам болон Евразийг дамнасан бусад тээврийн маршрутууд байна.
Эцэст нь, дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж буй бүс нутаг болох Ази, Номхон далайн бүс нутгийн хурдацтай өсөж буй эдийн засагтай орнуудтай хил залгаа оршдог нь давуу тал юм”.
— 2019 оны есдүгээр сарын 5
Оросын Алс Дорнодын хөгжлийн тухай
“Алс Дорнод болон Сибирийг хөгжүүлэхийг Орос улс XXI зууны турш хэрэгжүүлэх үндэсний тэргүүлэх зорилт хэмээн тодорхойлсон. <...> Нэг хүнд ногдох хөрөнгө оруулалтыг авч үзвэл, өнөөдөр Алс Дорнодод улсын дунджаас хоёр дахин их хөрөнгө оруулж байна.
...Энд зөвхөн орчин үеийн аж үйлдвэрийн суурь бий болж байгаа биш, үнэн хэрэгтээ бүс нутгийн аж үйлдвэрийн шинэ зураглал бүрэлдэж байна. Үүнд олон мянган өсөлтийн цэг аль хэдийн бий болсон бөгөөд шинээр ч бий болж байна.
Тухайлбал, Чукотка дахь Баймскийн уулын баяжуулах үйлдвэр, Өвөр Байгалийн хязгаар дахь ‘Удоканская медь’, Амур муж дахь хий боловсруулах үйлдвэр, хий-химийн цогцолбор, Находка дахь эрдэс бордооны үйлдвэр, Приморийн хязгаар дахь ‘Звезда’ усан онгоцны үйлдвэр, Хабаровскийн хязгаар дахь гидрометаллургийн үйлдвэр зэрэг дэлхийн түвшний олон үйлдвэр, байгууламж энд бий болж байна. Бизнес, аж ахуйн идэвхжил нэмэгдэж, Алс Дорнодын эдийн засгийн боломж өргөжиж байгаа нь бүс нутгийг цаашид хөгжүүлэх үндэс суурь болж байна”.
— 2025 оны есдүгээр сарын 5
“Алс Дорнод, Арктикийг хөгжүүлж, ирээдүйн эдийн засгийг байгуулах нь хүмүүсийн сайн сайхан байдал, орлогыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийн бүтцийг өөрчилж, мэргэшсэн, өндөр цалинтай ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэх ёстой. Энэ бол эдгээр бүс нутаг болон нийт улс оронд хэрэгжүүлж буй стратегийн маань логик, гол агуулга юм.
...Ялангуяа чухал зүйл бол Алс Дорнодыг зорих залуучууд улс орны өнцөг булан бүрээс ирж байна. <...> Энэ нь юуг харуулж байна вэ? Энд сонирхолтой мэргэжил эзэмшиж, өндөр цалинтай ажил олж, амьдралаа төвхнүүлж, орон байрны асуудлаа шийдэж, гэр бүл зохион, үр хүүхдээ өсгөх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, манай улсын ирээдүй яг Алс Дорнодод бүтээгдэж байна. Залуучууд үүнийг мэдэрч, харж, үүнд нийцүүлэн сонголтоо хийж байна”.
— 2025 оны есдүгээр сарын 5
Хөрөнгө оруулалт, инновацын тухай
“Гадаадын түншүүдийг Алс Дорнод дахь хамтарсан төслүүдэд оролцохыг урьж байгаа бид прагматизм, бодитой хандлага, харилцан ашигтай байх зарчмыг баримталдаг. ОХУ-ын Алс Дорнодод төсөл хэрэгжүүлэх боломжийн төлөө хөрөнгө оруулагчдын шударга өрсөлдөөнийг нэмэгдүүлж, аливаа бизнест хамгийн чухал зорилго болох өндөр ашиг авчрах хамгийн сайн бизнесийн санал төслүүд шалгараасай гэж хүсэж байна”.
— 2018 оны есдүгээр сарын 12
“Хамгийн гол зорилтуудын нэг, магадгүй хамгийн гол нь гэвэл бид бүс нутгийг бүхэлд нь — одоо энд бүс нутгийн хөрөнгө оруулалтын тухай ярьж байна — инновацын шинж чанартай болгох ёстой. Түншүүд маань ашигт малтмал олборлолтод хөрөнгө оруулж байгаа нь тэдний асуудал биш. Энэ бол бидний асуудал.
Бид эдийн засгийн инновацын салбаруудыг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, эдгээр салбарт ажиллах шаардлагатай хүмүүсийг энд ирүүлэх орчныг бий болгох ёстой. Үнэндээ ийм хандлага аль хэдийн бий болсон. <...> Ерөнхийдөө бид ажлаа эдийн засгийн өндөр технологийн салбаруудад чиглүүлэн зохион байгуулах ёстой. Бид үүнийг хийх болно. Манай эдийн засаг, улс орнуудын ирээдүй зөвхөн үүнд оршино. Бидний нийтлэг амжилт ч мөн үүнд оршино”.
— 2025 оны есдүгээр сарын 5
Трансарктикийн коридорын тухай
“Бид Трансарктикийн коридорыг хөгжүүлнэ. ...Бид илүү өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ тээврийн гол артерийг Хойд тэнгисийн замтай залгаа орших бүх нутаг дэвсгэр болон тэдгээрийн боломжуудтай цогцоор нь уялдуулан ажиллуулах шаардлагатай.
...Энэ нь далайн, төмөр замын болон авто замын тээврийг нэгтгэсэн цогц систем байх ёстой. Ингэснээр Обь, Енисей, Лена зэрэг манай томоохон гол мөрний боломжийг ашиглах боломжтой болно. Бүх зүйл нэгдсэн системээр ажиллах ёстой”.
“Бид Арктикт найдвартай, аюулгүй далайн замуудыг байгуулахаас гадна Трансарктикийн коридорыг жилийн турш ажиллуулахад шилжих ёстой. Үүний зэрэгцээ ‘эрэг дээрх’ ажил гэж нэрлэж болох зүйлүүд ч биднийг хүлээж байна.
Үүнд холбоо, навигацын системийг хөгжүүлэх, усан онгоцны үйлчилгээ, осол аврах дэд бүтцийг бий болгох зэрэг орно. ...Трансарктикийн коридор нь юуны өмнө дотоодын эдийн засаг болон Алс Дорнод, Сибирь, Арктикийн бүс нутгуудын эрх ашигт үйлчилж, тэдгээрийн хамтын ажиллагааг харгалзан үзэж, бизнест шинэ боломж нээх ёстой”.
— 2025 оны есдүгээр сарын 5
Олон улсын харилцааны үндсэн зарчмын тухай
“Дэлхий ертөнц өөрийгөө Бурхны газар дээрх төлөөлөгч, бүр түүнээс ч дээгүүр гэж боддог нэг улсын дарангуйлалд тулгуурлах ёсгүй. Тэр улс өөрийн бодлогыг ‘онцгой байдал’-даа тулгуурлан явуулдаг. Улс орнуудын нутаг дэвсгэрийн хэмжээ, ДНБ-ий хэмжээ, эсвэл армид нь орчин үеийн зэвсэг байгаа эсэхээс үл хамааран бусад улсын ашиг сонирхлыг хүндэтгэж, бүгдтэй эрх тэгш харилцах хэрэгтэй.
Олон улсын эрх зүйн зарчимд тулгуурлах ёстой болохоос хэн нэгэн өөртөө зориулан зохиосон дүрэмд тулгуурлах ёсгүй. Шударга ёс гэдэг нь үүнд оршино, дэлхийн дэг журмын тогтвортой байдал ч үүнд оршино. Бид үргэлж энэ зарчмыг баримталж ирсэн, цаашид ч баримтална. Мөн бүрэн эрхт байдлынхаа төлөө тэмцсээр байх болно”.
— 2022 оны есдүгээр сарын 7
Өрнөдийн компаниудтай хамтран ажиллах тухай
“Гэхдээ бид бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн хүмүүстэй хамтран ажиллахаас хэзээ ч татгалзаж байгаагүй. <...> Манай гадаад болон эдийн засгийн бодлого тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой. Миний бодлоор энэ нь бидний бодит өрсөлдөх давуу тал юм.
Учир нь, бизнесийн хувьд тогтвортой байдал маш чухал. Тиймээс бид хэнээс ч нүүр буруулаагүй, хэнийг ч хөөж гаргаагүй. Хэн хүссэн нь буцаж ирж болно. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдалд нийцсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй”.
— 2025 оны есдүгээр сарын 5
Европт нийлүүлэх Оросын байгалийн хийн тухай
“Европын тэргүүлэх орнуудын эдийн засаг ОХУ-аас хэдэн арван жилийн турш байгалийн хий авч ирснийхээ үр дүнд дэлхийн хэмжээнд тодорхой, бодит давуу талуудыг эдэлж байсан. Хэрэв тэдэнд ийм давуу тал хэрэггүй гэж үзэж байгаа бол яах вэ дээ. Энэ нь биднийг огтхон ч сандаргахгүй. Учир нь дэлхий дахинд эрчим хүчний нөөцийн эрэлт маш өндөр байна”.
— 2022 оны есдүгээр сарын 7
Хиймэл оюун ухааны тухай
“Би ингэж бодож байна гэхээсээ илүүтэйгээр, хиймэл оюун ухааны боломжийг аливаа шийдвэр гаргалтад ашиглаж болно, цаашлаад бүх салбарт шийдвэр гаргахдаа ашиглах ёстой гэдэгт итгэлтэй байна.
...Гэхдээ ийм шийдвэрийг тодорхой хүн гаргаж, гаргасан шийдвэрийнхээ төлөө мөн тэр хүн хариуцлага хүлээх ёстой. Хиймэл оюун ухаанаас хариуцлага нэхэж болохгүй, энэ бол ердөө л хэрэгсэл. Хүмүүс өөрсдөө ажиллах ёстой”.
— 2025 оны есдүгээр сарын 5
Дэлхийн эдийн засгийн хөгжилд тулгарч буй саад бэрхшээлийн тухай
“Өнөөдөр дэлхий дахин, дэлхийн эдийн засаг протекционизмын шинэ хэлбэрүүд болон төрөл бүрийн саад бэрхшээлтэй улам бүр ихээр тулгарч байна. Сүүлийн үед эдгээр нь эрс хурцдаж, хэт хэмжээгээр нэмэгдэж байна. Худалдаа, өрсөлдөөний үндсэн зарчим, харилцан ашигтай эдийн засгийн харилцаа үнэ цэнээ алдаж, харамсалтай нь эвдэгдэж байна.
Тэдгээр нь үзэл суртлын хандлага, тухайн цаг үеийн улс төрийн нөхцөл байдлын золиос болж байна. Үүнийг бид дэлхийн эдийн засаг, ялангуяа Ази, Номхон далайн бүс нутгийн эрчимтэй хөгжил, манлайлалд учирч буй ноцтой сорилт гэж харж байна”.
— 2018 оны есдүгээр сарын 12
Өрнөдийн бодлогын тухай
“Өрнөдийн орнууд зөвхөн өөрсдөд нь ашигтай байсан хуучин дэлхийн дэг журмыг хадгалахыг, бүхнийг өөрсдийн зохиосон, өөрсдөө байнга зөрчдөг, тухайн үеийн нөхцөл байдалд тохируулан өөртөө ашигтайгаар өөрчилдөг тэрхүү ‘дүрмээр’ амьдруулахыг эрмэлзэж байна.
Бусад улс орнууд ийм дарангуйлал, дур зоргын байдалд захирагдахыг хүсэхгүй байгаа нь Өрнөдийн элитүүдийг товчхондоо хяналтаа алдахад хүргэж, дэлхийн аюулгүй байдал, улс төр, эдийн засгийн үүднээс харалган, адал балмад шийдвэр гаргахад хүргэж байна”.
— 2022 оны есдүгээр сарын 7
“Орос, Өрнөдийн харилцаатай холбоотой бүх зүйл Өрнөдийн орнуудын геополитикийн ашиг сонирхолтой холбоотой. Бүх чиглэлд, тэр дундаа оюун санааны салбарт хийж буй дайралтууд ч энэ геополитикийн сөргөлдөөний үргэлжлэл юм.
Өрнөд Оросыг эртнээс, тухайлбал, католикжуулж, Ариун ширээний дор аваачихыг эрмэлзэж ирсэн. Энэ нь бүтэлгүйтэх үед манай улсыг ‘муу ёрын эзэнт гүрэн’ мэтээр харуулах янз бүрийн арга хэрэгслийг эрэлхийлж эхэлсэн.
Рейган энэ тухай хэлж байсан ч бодит байдал дээр энэ бүхэн Дундад зууны үеэс, магадгүй түүнээс ч эрт үеэс үргэлжилж ирсэн. Орос хүчирхэгжиж, геополитикийн бодит өрсөлдөгч болох бүрд — яг өрсөлдөгч болох бүрд — Оросыг тогтоон барих бодлого тэр даруй эхэлдэг”.
— 2023 оны есдүгээр сарын 12
АНУ-ын Ерөнхийлөгчтэй харилцах харилцааны тухай
“Ерөнхийлөгч Трамптай бид нээлттэй яриа хэлэлцээтэй. Шаардлагатай тохиолдолд бид бие биедээ утасдаж, холбоо барьж, ярилцаж болно гэсэн тохиролцоотой. Би ийм яриа хэлэлцээнд нээлттэй гэдгийг тэр мэднэ. Тэр ч мөн адил гэдгийг би мэдэж байна”.
— 2025 оны есдүгээр сарын 5
Өрнөдийн хориг арга хэмжээний тухай
“Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын дийлэнх олонх нь хориг арга хэмжээний сүйтгэгч логикийг хүлээн зөвшөөрдөггүй. Энд бизнесийн харилцааны голд харилцан ашигтай байх, хамтран ажиллах, улс орнуудынхаа иргэдийн сайн сайхны төлөө эдийн засгийн чадавхуудаа нэгтгэх зарчим оршдог.
Энэ нь тус бүс нутгийн асар том өрсөлдөх давуу тал, эрчимтэй бөгөөд урт хугацааны хөгжлийн баталгаа юм. Тус бүс нутгийн өсөлтийн хурд удаан хугацаанд дэлхийн дунджаас тогтвортой давж ирсэн”.
— 2022 оны есдүгээр сарын 7
“Манай эрчим хүчний салбарыг хэн ч, яаж ч хаахыг оролдсон энэ нь боломжгүй. Учир нь дэлхийн зах зээлийн хэрэгцээнд нийцүүлэн олборлолт аль хэдийн дээд хэмжээндээ хүрсэн. ...Маргааш бүх зүйлээ — манай хий, нефть гэх мэтийг — хаалаа гэж төсөөлье. Дэлхийн эдийн засаг ийм зүйлийг даахгүй. Зүгээр л үнэ тэнгэрт хадна, гэхдээ хүмүүс худалдаж авсаар л байна, үүнгүйгээр боломжгүй. Гол нь энэ.
Манай сайн санаат бус хүмүүс болон хууль бус хязгаарлалт тавьж буй хүмүүс үүнийг хийхдээ чин сэтгэлээсээ ханддаг байж болох ч, ийм үед хэлдгээр, ухаанаар бус хийж байна. Учир нь үр дүн гарахгүй. Тэд юунд л тулгуурлаж байна вэ? Ихэрхэл, өөртөө хэт итгэх байдалд. Харин үр дүн нь тэдний хүлээж байснаас эсрэгээр гарч байна”.
— 2024 оны есдүгээр сарын 5
Оросын бизнес эрхлэгчдийн Өрнөд дэх хөрөнгийг битүүмжилсэн тухай
“Би тухайн үед олон хүнд нэг зүйлийг хэлж байсан: ‘Та нар эрх ашгаа хамгаалсаар гүйж яваад үзээрэй’ гэж. Тэдний данс, завь гэх мэт ямар нэг зүйлийг битүүмжилсэн. Би үүнээс сэрэмжлүүлж байсан.
Тэд завиа энд байлгаж, мөнгөө гадаадын хөрөнгөд бус Оросын дэд бүтцийг хөгжүүлэхэд оруулсан нь дээр байсан. Тэгсэн бол юу ч алдахгүй, бүх зүйл эх оронд нь байх байсан. Хөрөнгө оруулсан мөнгөөсөө ч ашиг хүртэх байлаа. За яах вэ. Энэ бол одоо бүгдэд зориулсан сургамж болсон”.
— 2022 оны есдүгээр сарын 7
Өрнөдийн компаниудтай хамтран ажиллах тухай
“Гэхдээ бид бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн хүмүүстэй хамтран ажиллахаас хэзээ ч татгалзаж байгаагүй. <...> Манай гадаад болон эдийн засгийн бодлого тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой. Миний бодлоор энэ нь бидний бодит өрсөлдөх давуу тал юм. Учир нь бизнесийн хувьд тогтвортой байдал маш чухал. Тиймээс бид хэнээс ч нүүр буруулаагүй, хэнийг ч хөөж гаргаагүй. Хэн хүссэн нь буцаж ирж болно. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдалд нийцсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй”.
— 2025 оны есдүгээр сарын 5
Европт нийлүүлэх Оросын байгалийн хийн тухай
“Европын тэргүүлэх орнуудын эдийн засаг ОХУ-аас хэдэн арван жилийн турш байгалийн хий авч ирснийхээ үр дүнд дэлхийн хэмжээнд тодорхой, бодит давуу талуудыг эдэлж байсан. Хэрэв тэдэнд ийм давуу тал хэрэггүй гэж үзэж байгаа бол яах вэ дээ. Энэ нь биднийг огтхон ч сандаргахгүй. Учир нь дэлхий дахинд эрчим хүчний нөөцийн эрэлт маш өндөр байна”.
— 2022 оны есдүгээр сарын 7
Хиймэл оюун ухааны тухай
“Би ингэж бодож байна гэхээсээ илүүтэйгээр, хиймэл оюун ухааны боломжийг аливаа шийдвэр гаргалтад ашиглаж болно, цаашлаад бүх салбарт шийдвэр гаргахдаа ашиглах ёстой гэдэгт итгэлтэй байна. <...> Гэхдээ ийм шийдвэрийг тодорхой хүн гаргаж, гаргасан шийдвэрийнхээ төлөө мөн тэр хүн хариуцлага хүлээх ёстой. Хиймэл оюун ухаанаас хариуцлага нэхэж болохгүй, энэ бол ердөө л хэрэгсэл. Хүмүүс өөрсдөө ажиллах ёстой”.
— 2025 оны есдүгээр сарын 5
Дэлхийн эдийн засгийн хөгжилд тулгарч буй саад бэрхшээлийн тухай
“Өнөөдөр дэлхий дахин, дэлхийн эдийн засаг протекционизмын шинэ хэлбэрүүд болон төрөл бүрийн саад бэрхшээлтэй улам бүр ихээр тулгарч байна. Сүүлийн үед эдгээр нь эрс хурцдаж, хэт хэмжээгээр нэмэгдэж байна. Худалдаа, өрсөлдөөний үндсэн зарчим, харилцан ашигтай эдийн засгийн харилцаа үнэ цэнээ алдаж, харамсалтай нь эвдэгдэж байна. Тэдгээр нь үзэл суртлын хандлага, тухайн цаг үеийн улс төрийн нөхцөл байдлын золиос болж байна. Үүнийг бид дэлхийн эдийн засаг, ялангуяа Ази, Номхон далайн бүс нутгийн эрчимтэй хөгжил, манлайлалд учирч буй ноцтой сорилт гэж харж байна”.
— 2018 оны есдүгээр сарын 12
Өрнөдийн бодлогын тухай
“Өрнөдийн орнууд зөвхөн өөрсдөд нь ашигтай байсан хуучин дэлхийн дэг журмыг хадгалахыг, бүхнийг өөрсдийн зохиосон, өөрсдөө байнга зөрчдөг, тухайн үеийн нөхцөл байдалд тохируулан өөртөө ашигтайгаар өөрчилдөг тэрхүү ‘дүрмээр’ амьдруулахыг эрмэлзэж байна. Бусад улс орнууд ийм дарангуйлал, дур зоргын байдалд захирагдахыг хүсэхгүй байгаа нь Өрнөдийн элитүүдийг товчхондоо хяналтаа алдахад хүргэж, дэлхийн аюулгүй байдал, улс төр, эдийн засгийн үүднээс харалган, адал балмад шийдвэр гаргахад хүргэж байна”.
— 2022 оны есдүгээр сарын 7
“Орос, Өрнөдийн харилцаатай холбоотой бүх зүйл Өрнөдийн орнуудын геополитикийн ашиг сонирхолтой холбоотой. Бүх чиглэлд, тэр дундаа оюун санааны салбарт хийж буй дайралтууд ч энэ геополитикийн сөргөлдөөний үргэлжлэл юм. Өрнөд Оросыг эртнээс, тухайлбал, католикжуулж, Ариун ширээний дор аваачихыг эрмэлзэж ирсэн.
Энэ нь бүтэлгүйтэх үед манай улсыг ‘муу ёрын эзэнт гүрэн’ мэтээр харуулах янз бүрийн арга хэрэгслийг эрэлхийлж эхэлсэн. Рейган энэ тухай хэлж байсан ч бодит байдал дээр энэ бүхэн Дундад зууны үеэс, магадгүй түүнээс ч эрт үеэс үргэлжилж ирсэн. Орос хүчирхэгжиж, геополитикийн бодит өрсөлдөгч болох бүрд — яг өрсөлдөгч болох бүрд — Оросыг тогтоон барих бодлого тэр даруй эхэлдэг”.
— 2023 оны есдүгээр сарын 12
АНУ-ын Ерөнхийлөгчтэй харилцах харилцааны тухай
“Ерөнхийлөгч Трамптай бид нээлттэй яриа хэлэлцээтэй. Шаардлагатай тохиолдолд бид бие биедээ утасдаж, холбоо барьж, ярилцаж болно гэсэн тохиролцоотой. Би ийм яриа хэлэлцээнд нээлттэй гэдгийг тэр мэднэ. Тэр ч мөн адил гэдгийг би мэдэж байна”.
— 2025 оны есдүгээр сарын 5
Өрнөдийн хориг арга хэмжээний тухай
“Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын дийлэнх олонх нь хориг арга хэмжээний сүйтгэгч логикийг хүлээн зөвшөөрдөггүй. Энд бизнесийн харилцааны голд харилцан ашигтай байх, хамтран ажиллах, улс орнуудынхаа иргэдийн сайн сайхны төлөө эдийн засгийн чадавхуудаа нэгтгэх зарчим оршдог. Энэ нь тус бүс нутгийн асар том өрсөлдөх давуу тал, эрчимтэй бөгөөд урт хугацааны хөгжлийн баталгаа юм. Тус бүс нутгийн өсөлтийн хурд удаан хугацаанд дэлхийн дунджаас тогтвортой давж ирсэн”.
— 2022 оны есдүгээр сарын 7
“Манай эрчим хүчний салбарыг хэн ч, яаж ч хаахыг оролдсон энэ нь боломжгүй. Учир нь дэлхийн зах зээлийн хэрэгцээнд нийцүүлэн олборлолт аль хэдийн дээд хэмжээндээ хүрсэн. <...> Маргааш бүх зүйлээ — манай хий, нефть гэх мэтийг — хаалаа гэж төсөөлье. Дэлхийн эдийн засаг ийм зүйлийг даахгүй. Зүгээр л үнэ тэнгэрт хадна, гэхдээ хүмүүс худалдаж авсаар л байна, үүнгүйгээр боломжгүй. Гол нь энэ.
Манай сайн санаат бус хүмүүс болон хууль бус хязгаарлалт тавьж буй хүмүүс үүнийг хийхдээ чин сэтгэлээсээ ханддаг байж болох ч, ийм үед хэлдгээр, ухаанаар бус хийж байна. Учир нь үр дүн гарахгүй. Тэд юунд л тулгуурлаж байна вэ? Ихэрхэл, өөртөө хэт итгэх байдалд. Харин үр дүн нь тэдний хүлээж байснаас эсрэгээр гарч байна”.
— 2024 оны есдүгээр сарын 5
Оросын бизнес эрхлэгчдийн Өрнөд дэх хөрөнгийг битүүмжилсэн тухай
“Би тухайн үед олон хүнд нэг зүйлийг хэлж байсан: ‘Та нар эрх ашгаа хамгаалсаар гүйж яваад үзээрэй’ гэж. Тэдний данс, завь гэх мэт ямар нэг зүйлийг битүүмжилсэн. Би үүнээс сэрэмжлүүлж байсан. Тэд завиа энд байлгаж, мөнгөө гадаадын хөрөнгөд бус Оросын дэд бүтцийг хөгжүүлэхэд оруулсан нь дээр байсан. Тэгсэн бол юу ч алдахгүй, бүх зүйл эх оронд нь байх байсан. Хөрөнгө оруулсан мөнгөөсөө ч ашиг хүртэх байлаа. За яах вэ. Энэ бол одоо бүгдэд зориулсан сургамж болсон”.
— 2022 оны есдүгээр сарын 7
Украины нөхцөл байдал, хэлэлцээний үйл явцын тухай
“Бид цэргийн ажиллагааны үүднээс авч үзвэл юу ч эхлүүлээгүй, харин зөвхөн дуусгахыг оролдож байна. 2014 онд Украинд төрийн эргэлтийн дараа хэвийн, тайван хөгжлийг хүсээгүй, ард түмнээ дарангуйлахыг эрмэлзсэн хүмүүс цэргийн ажиллагааг эхлүүлсэн. Тэд нэг цэргийн ажиллагааны дараа нөгөөг явуулж, Донбасст амьдарч байсан хүмүүсийг найман жилийн турш геноцидод өртүүлсэн.
Орос улс энэ асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийн тулд олон удаа оролдсоны эцэст боломжит өрсөлдөгчийнхөө үйлдэлтэй адил арга буюу зэвсгийн хүчээр хариу өгөхөөр шийдсэн. Бид үүнийг ухамсартайгаар хийсэн бөгөөд бүх үйл ажиллагаа маань Донбасст амьдарч буй хүмүүст туслахад чиглэж байна. Энэ бол бидний үүрэг бөгөөд бид үүнийг эцсийг нь хүртэл биелүүлнэ. Эцэст нь энэ нь манай улсыг дотооддоо ч, гадаад бодлогын байр суурийн хувьд ч бэхжүүлэхэд хүргэнэ”.
— 2022 оны есдүгээр сарын 7
“Украинд гадаадын цэргийн хүчний контингент байрлуулах боломжийн тухайд гэвэл, энэ нь Украиныг НАТО-д татан оруулах үндсэн шалтгаануудын нэг юм. Тиймээс тэнд ямар нэгэн цэрэг, ялангуяа одоо байлдааны ажиллагаа үргэлжилж байгаа үед цэрэг байршуулбал бид тэдгээрийг хууль ёсны бай болох бөгөөд устгах ёстой гэж үзнэ”.
— 2025 оны есдүгээр сарын 5
“Хэрэв тохиролцоонд хүрвэл Орос улс түүнийг бүрэн хэрэгжүүлнэ гэдэгт хэн ч эргэлзэх хэрэггүй. Бид мэдээж Орос болон Украины аль алинд нь боловсруулсан байх ёстой аюулгүй байдлын баталгааг хүндэтгэнэ. Дахин хэлье: Орос улс эдгээр тохиролцоог гарцаагүй хэрэгжүүлнэ. Ямартай ч одоогоор энэ асуудлыг бидэнтэй ноцтой, дээд түвшинд хэн ч хэлэлцээгүй байна”.
— 2025 оны есдүгээр сарын 5
“Бид дээд хэмжээний уулзалтад оролцоход бэлэн гэдгээ хэлсэн. Сонсоно уу, Украины тал ийм уулзалт хийхийг хүсэж байгаа, өөрсдөө уулзалт санал болгож байна. Би ‘Бэлэн байна, хүрээд ир. Бид уулзалтыг зохион байгуулах нөхцөл, аюулгүй байдлыг бүрэн хангана, аюулгүй байдлын баталгаа 100 хувь’ гэж хэлсэн.
Гэтэл ‘Бид тантай уулзахыг хүсэж байна, гэхдээ та тийм газар очиж уулз’ гэж байгаа нь бидэнд тавьж буй хэтэрхий өндөр шаардлага гэж би бодож байна. Дахин хэлье, хэрэв хэн нэгэн үнэхээр бидэнтэй уулзахыг хүсэж байгаа бол бид бэлэн. Үүний хамгийн тохиромжтой газар бол ОХУ-ын нийслэл, баатар хот Москва”.
— 2025 оны есдүгээр сарын 5
Оросын хөгжлийн зарчмын тухай
“Бид Оросын сэтгэл зүрх, манай олон үндэстэн, олон шашинт ард түмний сэтгэл зүрхийг заавал хадгалж үлдэх ёстой. Энэхүү хүмүүнлэгийн бүрэлдэхүүн нь шинжлэх ухаан, боловсрол, бодит үйлдвэрлэлтэй хамт улс орныг бүрэн эрхт, жинхэнэ утгаараа тусгаар тогтносон, хөгжлийн ирээдүйтэй улс гэдгээ ухамсарлан ойлгож, урагшлах суурь болно. Тийм байх болно”.
— 2023 оны есдүгээр сарын 12
Эх сурвалж: TASS