Тайландын Хаант Улсын Дотоод хэргийн яамнаас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр аялал жуулчлалын зорилгоор тус улсад визгүй зорчих улс, нутаг дэвсгэрийн шинэчилсэн жагсаалтыг зарлажээ.

Шинэ зохицуулалтын дагуу жагсаалтад багтсан 60 улс, нутаг дэвсгэрийн паспорт эзэмшигч аялал жуулчлалын зорилгоор Тайландын Хаант Улсад 30 хүртэл хоног визгүй зорчих юм байна. Мөн газрын хилийн боомтоор визгүй нэвтрэх тоог хуанлийн жилд 2-оос хэтрүүлэхгүй байхаар зохицуулжээ.

Монгол Улс дээрх 60 улс, нутаг дэвсгэрийн жагсаалтад багтаагүй боловч Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд байгуулсан хоёр талын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч Тайландын Хаант Улсад 30 хүртэл хоног визгүй зорчих зохицуулалт үйлчлэх юм байна

Тайланд улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас энэхүү шийдвэр энэ сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхлэх талаар мэдээллээ.