Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: Есдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 4-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орж, 4-нөөс ихэнх нутгаар эрс сэрүүсэж, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.

2026 оны есдүгээр сарын 2-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Монгол-Алтайн уулархаг нутгаар +12…+17 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийнн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +19...+24 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар +30...+35 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө +29...+31 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө +29...+31 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +27...+29 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР