Германы батлан хамгаалахын салбарын Donaustahl компанийн үүсгэн байгуулагч Штефан Туманы үзэж байгаагаар Берлин, Москва хоёр хэдийнэ зэвсэгт сөргөлдөөнд татагдан орсон байна.

Тэрбээр Германы Bild сонины тоймч Пауль Ронцхаймерын подкастад оролцохдоо “Герман болон Орос хоёр дайны байдалд байна” гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Туман Европт өрнөж буй нөхцөл байдлыг “эрлийз дайн” гэж нэрлэхээс татгалзсан байна. Тэрбээр мөн өөрийн байгуулсан компани Киевт байлдааны зориулалттай дрон нийлүүлдэг талаар хэлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь Москва Европтой дайн хийх бодолгүй байгааг онцолж байсан. Тэрбээр "Хэрэв Европ өөрөө Оростой дайн хийхийг хүсвэл Орос яг одоо үүнд бэлэн” гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: RIA NOVOSTI