Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөлтэй уулзлаа.
Тэрбээр салбар яамнаас хэрэгжүүлж буй бодлого зарчмаа танилцуулж, цаашид багш нарын өмнө тулгамдаж буй асуудлыг хамтын шийдвэрээр хэрхэн оновчтой шийдэх боломжтой талаар санал солилцов.
Багшийг зөвхөн цалингаар гадна тогтолцоогоор нь дэмждэг болсноор багшийн ачааллыг бууруулах, сургуулийн бүтцийг шинэчлэх бодлого хэрэгжүүлж буй.
Хувьсах зардлаар дамжуулан багш төвтэй төлөвлөлт хийх, сургалтын чанарт чиглэсэн санхүүжилт, нийгмийн баталгааг дэмжих, хувийн тэтгэврийн санг багшаас эхлүүлэх санаачилга гаргаж байгаа аж.
Багшийн хувийн тэтгэврийн хуримтлал, татварын хөнгөлөлтийн өгөөжийн талаар танилцуулж, хоёр тал байр сууриа илэрхийлжээ.
Багшийн талаар баримталж байгаа бодлого, шийдэл нь:
- Багшийн мэргэжлийн хөгжлийн үзэл баримтлал
- Багшийн чадамжийн хүрээ
- Багшийн ажлын норм, нормативын шинэчлэл
- Багшийн мэргэжлийн карьерын зураглал
- Олон улсад хүлээн зөвшөөрсөн багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих PDQ Center
- Багш бүрт виртуаль туслах
- Цалин хөлсний бүтэц
- Багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэл зэрэг цогц үйл ажиллагааг хэрэгжүүлж, үр дүнд нь багшийн нийгмийн баталгаа сайжирч, ганц цалингийн нэмэгдэл бус тогтолцооны хувьд бүтэн өөрчлөлт гарах талаар танилцуулав.