Эрдэм номын их өргөөндөө инээд хөөр, хүсэл мөрөөдөл, амжилт бүтээлээр дүүрэн нэгэн шинэ жилийг эхлүүлж буй эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачууд, оюутан, сурагч, эцэг эхчүүд болон боловсролын салбарын нийт ажилтнууд та бүхэндээ 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.
Шинэ хичээлийн жилдээ шинэ мэдлэгээр оюунаа цэнэглэж, шинэ найз нөхдөөр хүрээлүүлж, хүссэн бүхэндээ нэг алхам ойртож, өөрийнхөө хамгийн сайхан хувилбарыг бүтээгээрэй. 💫
Өдөр бүр баяр хөөртэй, хичээл бүхэн нь сонирхолтой, шалгалт бүр тань амжилттай, мөрөөдөл бүхэн нь биелэх болтугай! ❤️
Эрдэм номын мөр нь дардан,
Ирээдүйн зам нь гэрэлтэй,
Хүсэл бүхэн нь биелэх болтугай! 💐
📚 Есдүгээр сарын 1-ний баярын мэнд хүргэе!
Хүмүүн.мн сайтын хамт олон