Япон улсын Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Туркменистан, Словак, Австри болон Монгол Улсад айлчилж байна.

Тэрбээр есдүгээр сарын 2-нд Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, Монголын талын өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзан, хоёр орны харилцаа, олон улсын нөхцөл байдал болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох ажээ.

Японы Гадаад хэргийн яамны мэдээлснээр, айлчлалын үеэр эрчим хүч, дэд бүтэц, шинжлэх ухаан, технологийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн хууль дээдлэх ёсонд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг бэхжүүлэх асуудалд онцгой анхаарах нь.

Мотэги сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол-Японы стратегийн харилцааг эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны чиглэлээр цаашид өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: MOFA.GOV.JP