2026 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны өдрүүдэд болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатарт:

8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

8 дугаар сарын 31-нд: Японы Айчи-Нагояа хотод болох Азийн зуны спортын 20 дугаар наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол МҮОХ-нд болно.

8 дугаар сарын 31-нд: Сагсан бөмбөгийн 2029 оны ААШТ-ий урьдчилсан нэгдүгээр шатны тэмцээн "МБанк Арена"-д болно.

8 дугаар сарын 31-нд: Хөлбөмбөгийн U20 насны ААШТ-ий урьдчилсан шатны тоглолт Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд болно. 

8 дугаар сарын 31-нд: "Хоёр нийслэл, хамтын ой санамж: Эзэнт гүрнээс Бүгд найрамдах улс хүртэл. БНТУ-Монгол Улс" сэдэвт  хурал 09:00 цагт МУИС-ийн I байрны Дугуй зааланд эхэлнэ.

8 дугаар сарын 31-нд: 17:30 цагт “Туркийн сонин хэвлэл дэх монголчууд” номын нээлт болно.

9 дүгээр сарын 1-нд: Хичээлийн шинэ жил эхэлнэ.

9 дүгээр сарын 2, 3-нд: Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицу Монгол Улсад айлчилна.

9 дүгээр сарын 2-нд: Монгол, БНХАУ, БНСУ, БНЭУ-ын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн “Түншлэл-2026” форум МҮХАҮТ-д болно.

9 дүгээр сарын 2-нд: Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Гунгаагийн уран бүтээлийн үзэсгэлэнг Дүрслэх урлагийн музейд нээнэ.

9 дүгээр сарын 5-нд: Монгол Улсад барилгын салбар хөгжсөний 100 жилийн ойн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

9 дүгээр сарын 5, 6-нд: "Солонгосын соёлын өдрүүд-2026" Д.Сүхбаатарын талбайд болно.

9 дүгээр сарын 5-нд: Олон улсын буяны өдөр 

10 дугаар сарын 20 хүртэл: СОР17-гийн хүрээнд зохион байгуулж буй “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд гарч байна. 

Хилийн чанадад:

-"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" Киргизийн Бишкек, Чолпон-Ата хотод  8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 6-нд болно.

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.