Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэллээ. Гүйцэтгэх засаглал өнөөдөр (2026.05.13)-ийн хуралдаанаараа: 

  • Эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулах төсөл,
  • Бодлогын үнэлгээний 2026 оны нэгдсэн төлөвлөгөө батлах асуудал, ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга зам,
  • “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийн хэрэгжилтийн талаар авах арга хэмжээ, 
  • “Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” хэлэлцээрийг соёрхон батлах асуудал зэрэг 30 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.