Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “From Summits to the Floodplains: Connecting Ecosystems and Livelihoods” сэдэвт хэлэлцүүлгээр газар, усны нөөцийг уулын эхээс голын сав, бэлчээр, тариалангийн бүс, ус намгархаг газар хүртэл нэгдсэн байдлаар удирдах шаардлагын талаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт газрын доройтол, ган, усны нөөцийн хомсдол болон захиргааны хил хязгаараас үүдсэн менежментийн хүндрэлүүдийг онцолж, экосистемүүд харилцан хамааралтай учраас нэг хэсэгт хэрэгжүүлсэн хамгаалалт, нөхөн сэргээлт нь бусад бүсэд ч үр өгөөжтэй болохыг оролцогчид тодотгов.

May be an image of map, newsroom and text that says 'United Nations The Zambezi: One Basin, Shared Risks and Shared Benefits 8 Riparian States One Watercourse- Connecting National Development Priorities and Ecosystems 51+MillionPeople Livelihoods and Economies Depend Basin's Land, Water and Ecosystems the Land Degradation 51% Moderately Degraded; 14% Highly Degraded ZAMCOM Climate Vulnerability Droughts, Ecosystem Decline and Water Insecurity WHY INTEGRATED BASIN MANAGEMENT? Upper Catchments, Rivers, Wetlands, Forests, Floodplains and the Delta Function as One Connected System Land and Water Decisions in One Part of the Basin Can Create Risks Benefits Elsewhere ANGOLA ZAMCOM Response PIDACCZambezi ZAMBIA NPCInvastmartPla Linscala GEF Ctimate Resitience EoosyatomMealth Comnlement NAMIBIA BOTSWIANA ZMBAENE MOZAMENQUE'

Монгол Улсын хувьд Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилгыг Тал хээрийн төлөвлөгөө буюу Steppe Action Agenda-гийн хүрээнд хэрэгжүүлэхээр санал болгож байгаа бөгөөд газар нөхөн сэргээх хөрөнгө оруулалтыг усны аюулгүй байдал, ганд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалттай уялдуулах зорилготой юм.

Мөн хэлэлцүүлгээр Байгаль орчин, ус, хөдөө аж ахуй зэрэг салбарын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, Үндэсний болон орон нутгийн түвшинд хамтарсан төлөвлөлт, санхүүжилтийн тогтолцоо бий болгох, Малчид, тариаланчид, эмэгтэйчүүд, залуучууд болон орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Тогтвортой газар ашиглалтыг дэмжсэн экосистемийн үйлчилгээний төлбөр, үр дүнд суурилсан санхүүжилт зэрэг механизмыг хөгжүүлэх, Улс хоорондын усны сав газарт мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо.

May be an image of studying, table, newsroom and text

Уулын эхээс үерийн татам хүртэл газар, усыг тус тусад нь бус, харилцан холбоотой нэг систем гэж үзэн удирдах нь усны аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, малчдын амьжиргаа болон уур амьсгалын эрсдэлийг даван туулах чадварыг нэмэгдүүлэх чухал нөхцөл юм.

May be an image of one or more people, dais and text

May be an image of one or more people, people studying and text

May be an image of one or more people, dais, newsroom and text

May be an image of one or more people, newsroom and text