НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл дэх байгалийн тогтолцоо болон хүний сайн сайхан байдалд үзүүлэх нөлөөллийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх” сэдэвт зэрэгцээ арга хэмжээг 2026 оны 8 сарын 21-нд амжилттай зохион байгууллаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол Улс болон Зүүн хойд, Төв Азийн бүс нутгийн хүрээлэн буй орчин, байгалийн тогтолцоонд хурдацтай өөрчлөлт гарч, цэвдэг, ой, нуур, гол мөрөн болон хуурай гандуу бүс нутгийн экосистемд мэдэгдэхүйц нөлөөлж байна.

Арга хэмжээний хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, хүйтэн мандал, хүрээлэн буй орчны экосистем, цөлжилт, газрын бүрхэвч, цэвдэгтэй бүс нутгийн хүлэмжийн хийн ялгарал, хотын үерийн эрсдэл, Эгийн голын усан цахилгаан станцын Сэлэнгэ мөрөнд үзүүлэх боломжит нөлөөлөл зэрэг чиглэлээр хийгдсэн сүүлийн үеийн судалгааны үр дүнг танилцуулав.

May be an image of ‎text that says '‎DOEE عف COP17 AMBARY GREE PRACTICE RACT ACTOC ENHANCING UNDERS TANDING OF NATURAL SYSTEMS AND THEIR IMPACTS ON HUMAN WELL-BEING BEING UNDERA A CHANGING CLIMATE PANEUISTS MODERATOR ashteerer Done Damdinsuren‎'‎

Мөн байгалийн тогтолцооны өөрчлөлт болон хүний сайн сайхан байдлалд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгаа шинжилгээний үр дүнг танилцууллаа.

Хил дамнасан байгаль орчны сорилтыг шийдвэрлэхэд урт хугацааны мониторинг, байгаль орчны өгөгдөл, мэдлэг, туршлага солилцох, бүс нутгийн болон олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал болохыг илтгэлүүдээр онцоллоо.

Хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн, судлаачдын тавьсан илтгэлүүдэд танилцуулсан судалгааны үр дүн, санал санаачилга нь шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлж, судалгааны үр дүнг бодлого, практикт нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадавх болон нотолгоонд суурилсан шийдлийг дэмжихэд чухал ач холбогдолтойг харууллаа.