2026 оны наймдугаар сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатарт:

8 дугаар сарын 17-28-нд: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) Улаанбаатар хотноо үргэлжилнэ.

8 дугаар сарын 24-нд: СОР17-гийн хүрээнд Монгол Улс Европын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банктай санхүүжилтийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна.

8 дугаар сарын 24-27-нд: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж.Мохаммед, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч хатагтай Оса Регнер нар СОР17-д оролцохоор хүрэлцэн ирээд байна. 

8 дугаар сарын 26-нд: СОР17-д оролцож буй БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Энх тайвны ой санаачилга” -ын өндөр түвшний дугуй ширээний уулзалтад үндсэн илтгэл тавина.

8 дугаар сарын 7-29-нд: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн гарч байна.

8 дугаар сарын 26-нд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг онгоцны буудлаас үднэ.

8 дугаар сарын 25-нд: Залуучуудын өдөр тохионо.

8 дугаар сарын 29-нд: Цөмийн туршилтын эсрэг олон улсын өдөр болно.

8 дугаар сарын 29-30-нд: "Төв Азийн Органик форум ба экспо 2026" (Төв Азийн III органик форум) болно.

8 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 20 хүртэл: СОР17-гийн хүрээнд зохион байгуулж буй “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд гарч байна. 

Орон нутагт:

8 дугаар сарын 30 хүртэл: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” гэрэл зургийн тусгай үзэсгэлэн гарч байна. 

Хилийн чанадад:

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.