Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын хүрээнд амралтын өдрүүдэд ямар үйл явдал болох вэ?
ЦЭНХЭР БҮСЭД
Бямба гарагт:
-Монгол Улсын зам, тээврийн салбарын хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулна.
-ЗТЯ Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй Цэвдэгтэй бүс нутгийн авто замын төлөвлөлт, инженерчлэл төслийг нээнэ.
Ням гарагт:
-Усны төсөл (Онги-Цагаанбургастай, Тал хээрийн бүсийн экосистемийн хамгаалалт)-ийг танилцуулна.
-Монгол орны махчин шувууд болон бэлчээрийг хамгаалах нь хэлэлцүүлэг болно.
-Хамгаалалттай газар нутгуудын хамтын менежмент: Олон улсын туршлага, загваруудыг танилцуулна.
-Панел хэлэлцүүлэг: ТХГН-ийн хамтын менежментийн туршлага, цаашдын боломжийг хэлэлцэнэ.
-Уул уурхайд тавих байгаль орчны хяналт а ирээдүйн технологийн боломжийг хэлэлцэнэ.
-БОУАӨЯ-наас СОР17-д санал болгосон төслүүдийг танилцуулна.
НОГООН БҮСЭД
Бямба гарагт:
БОУАӨЯ, Монголын Байгалийн Өв Сан, Де Нэйче Консервансийн Монгол дахь төлөөлөгчийн газар, “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн төслийн зохицуулах нэгж хамтран “Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэн, экосистемийн үйлчилгээ” өдөрлөг зохион байгуулна.
Ням гарагт:
-Олон нийтэд суурилсан уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлын шийдлийг танилцуулна.
-Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд хуурай бүс нутгийн аюулт үзэгдлийн хяналт шинжилгээ, эрт сэрэмжлүүлэг, тэсвэрлэх чадварыг нэмэх нь” Монголын тэгш өндөрлөгийн туршлагыг танилцуулна.
-Монгол улс дахь ногоон болон тэгш хүртээмжтэй хотууд төслийг сонирхуулна.