Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам уул уурхайн үйл ажиллагаанаас биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийг бууруулах, сөрөг нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дүйцүүлэн хамгаалах, хамгааллын үр дүнг хэмжиж, урт хугацаанд тогтвортой санхүүжүүлэх тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр “Чингис хаан баялгийн сан нэгдэл” болон "Монголын Байгалийн Өв Сан"-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Энэхүү хамтын ажиллагаа нь уул уурхайн төслийн үйл ажиллагаанд өртөж, амьдрах орчноо алдсан биологийн олон янз байдлыг тусгай хамгаалалттай газарт нөхөн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх, байгалийн баялгийн ашиглалтаас бий болсон эдийн засгийн өгөөжийг байгаль хамгааллын бодит, урт хугацааны үр дүнтэй холбох чухал алхам юм.

Уул уурхайн олборлолтын явцад амьдрах орчны хомсдол, доройтлын улмаас биологийн олон янз байдал бүхэлдээ нөлөөлөлд ордог. Нөхөн сэргээх боломжгүй газарт аюулд өртөж буй биологийн олон янз байдлыг хамгаалах арга хэмжээг тусгай газарт дүйцүүлэн хамгаалснаар байгаль орчны нөхөн сэргээх, хамгаалах ажил талуудын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжүүлсэн арга хэмжээ, зарцуулсан хөрөнгийн хэмжээгээр бус, амьдрах орчин, экосистемийн төлөв байдал бодитоор сайжирсан үр дүнгээр хэмжигдэх аж.

Арга хэмжээг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир нээж хэлсэн үгэндээ “Уул уурхай, эрдэс баялагийн салбар нь Монгол Улсын эдийн засаг, хөгжилд чухал үүрэгтэй ч байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, үйл ажиллагааны улмаас доройтсон, орхигдсон газрыг нөхөн сэргээх үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэх үүрэгтэй.

Монгол Улс уул уурхайн төслийн нөлөөллийг бүрэн бууруулахад биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагыг Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний хуульд тусгаад 10 гаруй жил болж байгаа боловч хэрэгжилт хангалтгүй байна.

May be an image of ‎text that says '‎6и TASE BAATATL BAuT ออสเกลลา B UnitedNations United Nations Convention Combat Desertification لفنض UNCCD COP17 ULAANBAATAR 2026‎'‎

Тиймээс энэ удаагийн санамж бичиг нь дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг чанартай хэрэгжүүлэх, бусад уул уурхайн төслүүдэд үлгэр жишээ үзүүлэх, байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэхэд чухал ач холбогдолтой санхүүжилтийн нэмэлт эх үүсвэрийг бий болгох чухал арга хэмжээ болно.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогууд, Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө болон “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам тус санамж бичигт тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.

May be an image of text that says '6иoлorийH O Teл6epий aжиллar BAPTA TAM TAME WALOPMAMH AW A Ompn 0P AT HйЙ Sr United UnitedNations Nations Convention Combat Desertification UNCCD COP17 ULAANBAATAR2026 ULAANBAATAR 2026 郎 KAE'

May be an image of text that says 'HIGH-LEVEL FINANCEPORLISTAINABLI HIOH-LEVELSUSTANABIE SUSTAINABLE FINANCE FORUM 2026 ASA SPECIAL Wildlife Conservation Society Conservation Impact Mitigation and Biodiversity Offsets (COMBO) High-integrity Offsets as Mechanism to Address Impacts and Scale up Finance for Conservation United Nations Convention Combat Desertification UNCCD COP17 ULAANBAATAR ULAANSAATAR2026 TAR 2026 2026 MuH WHHLYL.ATANA.L.RUHE.O. EVEL SUSTAINABLE FIMANCE FORAM 2026 RESTORING LAND'

 

May be an image of one or more people and text

May be an image of one or more people, people studying and text

May be an image of one or more people and text