COP17-ын Ногоон бүсийн өнөөдрийн Хүн төвт өдөр газар нутгийг сэргээх, хамгаалах шийдлийн төвд хүнийг тавьж байна. Газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд зөвхөн бодлого, технологи бус, газар нутагтайгаа өдөр бүр харилцан амьдардаг орон нутгийн иргэд, малчид, тариаланчид, эмэгтэйчүүд, залуучуудын эрх, мэдлэг, туршлага, оролцоо чухал юм.
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц /UNCCD/ COP17-д залуучууд, уугуул иргэд, малчид, жижиг тариалан эрхлэгчид зэрэг өргөн хүрээний оролцогчдыг шийдэл боловсруулах үйл явцад нэгтгэж байгааг онцолж байна.









# COP17