КОП17-ын наймдугаар сарын 19-ний лхагва гаргийн хэлэлцүүлгээр санхүүжилт, бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй, ган тэсвэрлэх чадвар, мөн газар, ус, хүнсний аюулгүй байдлын харилцан уялдааг авч хэлэлцэж байна.
ЦААШИД: КОП17-ЫН СЭДЭВЧИЛСЭН ӨДРҮҮД
Бага хурлын хоёр дахь долоо хоногт зохион байгуулагдах дөрвөн сэдэвчилсэн өдөр нь албан ёсны хэлэлцээг дээд түвшний яриа хэлэлцээ болон бодит үйл ажиллагаатай уялдуулна:
- Санхүүгийн өдөр – 8 дугаар сарын 24: Газрын нөхөн сэргээлт болон ганыг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэхэд төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дайчлах.
- Усны өдөр – 8 дугаар сарын 25: Ганыг тэсвэрлэх чадварыг бэхжүүлж, газар, усны уялдаа холбооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх.
- Газар ба хүн төвт өдөр – 8 дугаар сарын 26: Газрыг нөхөн сэргээх, тогтвортой удирдахад малчид, уугуул иргэд, орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, залуучуудын гүйцэтгэх үүргийг онцлох.
- Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр – 8 дугаар сарын 27: Хүнсний аюулгүй байдал болон амьжиргааны тэсвэрлэх чадварыг бэхжүүлэхийн тулд эрүүл хөрс, тогтвортой хүнсний тогтолцоог дэмжих.
УДАХГҮЙ ТАНИЛЦУУЛАХ ТАЙЛАНГУУД
- 8 дугаар сарын 21: Дэлхийн газрын нөхөн сэргээлтийн ололт амжилт 2026 тайлангийн нээлт
- 8 дугаар сарын 21: Үр нөлөө, бодит туршлагыг харуулсан цахим түүхүүд (Digital Impact Stories)
- 8 дугаар сарын 24: Бэлчээрийн нөхөн сэргээлтийн эдийн засаг
- 8 дугаар сарын 25: Хуурайшиж буй дэлхий: Цөлжилт тоон үзүүлэлтээр 2026
- 8 дугаар сарын 26: Жижиг арлын хөгжиж буй орнуудын дэлхийн газрын төлөв байдлын тайлан
- 8 дугаар сарын 26: Төв Азийн Дэлхийн газрын төлөв байдлын сэдэвчилсэн тайлан
- 8 дугаар сарын 27: Хөрсний эрүүл мэнд: Бидний суурь болсон хөрсөнд хөрөнгө оруулах бизнесийн үндэслэл