Засгийн газар өнөөдөр (2026.08.19)-ийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Гүйцэтгэх засаглал өнөөдрийн хуралдаанаараа "Газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын цэргийн хамгаалалтад авах" зэрэг 28 асуудал хэлэлцэж буй юм Тодруулбал,

-Өгөгдлийн тухай хуулийн төсөл,
-Төрийн албаны шинэчлэл,
-Нийтийн албаны ерөнхий хуулийн төслийн үзэл баримтлал,
-Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх тухай,
-Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дотоодын цэргийн хамгаалалтад авах тухай зэрэг асуудлууд багтжээ.

Мөн эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах үйл ажиллагааны явц болон бусад асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын шийдвэр болон дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлэх болно.