Монгол орны цөлжилт, газрын доройтлын төлөв байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлсэн Цөлжилтийн атласын шинэчилсэн судалгааны үр дүнг COP17-ийн хүрээнд танилцуулж, хэлэлцүүлэв.

Монгол орны байгаль орчин, уур амьсгалын хувьсал өөрчлөлт, түүнээс үүдэх эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлж, төр, нийгэм, эдийн засгийн салбаруудыг бодит мэдээллээр хангах үүднээс Цаг уур, орчны шинжилгээний газрын харъяа Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн,

ШУА-ийн ГЗГЭХ, Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын хамтран боловсруулсан бүтээлийг танилцуулж, гол үр дүн, анхаарах асуудал, талуудын оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.

May be an image of text

“Монгол орны цөлжилтийн атлас” нь нэрийн хувьд цөлжилтийн асуудлыг хөндөж буй боловч агуулгын хувьд үүнээс хавьгүй өргөн хүрээтэй.

Уур амьсгалын хүчин зүйл, ган, хуурайшилт, хөрсний ус болон салхины элэгдэл, хөрсний химийн доройтол, усны нөөц, биологийн доройтол, бэлчээр, ой хээрийн түймэр зэрэг байгаль орчны үзүүлэлтүүдийг хүн ам, малын тоо, хот суурин, зам зэрэг нийгэм, эдийн засгийн хүчин зүйлтэй уялдуулан харуулсан нь цөлжилт, газрын доройтлыг цогцоор нь ойлгох боломжийг бүрдүүлж буй юм.

Энэхүү бүтээл нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн олон салбарын хөгжлийн бодлого, газар ашиглалт, усны нөөц, бэлчээр, хөдөө аж ахуй, дэд бүтэц, гамшгийн эрсдэл, байгаль орчны менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлоход ашиглах суурь мэдээлэл, шийдвэр гаргалтын чухал эх сурвалж болох аж.

May be an image of one or more people and text

Монгол орны цөлжилт, газрын доройтлын нэгдсэн үнэлгээгээр манай орны газар нутгийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ. Түүнээс нэн хүчтэй 0.6 хувь, хүчтэй 9.4 хувь, дунд 43.2 хувь, сул 28.7 хувь, илрээгүй/өөрчлөлтгүй 18.1 хувь тус тус буй аж.

Энэхүү атлас өнгөрснийг танин мэдэх, өнөөдрийн шийдвэрийг гаргах, ирээдүйн хөгжлийг төлөвлөх хэн бүхний гарын авлага байж, Монгол орны газрын доройтол, цөлжилтийг сааруулах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглахад бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буй юм байна.

Атласыг 1991-2025 оны ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний мэдээлэл, хиймэл дагуул, зайнаас тандан судлалын өгөгдөлд тулгуурлан боловсруулжээ.

May be an image of dais and text

Судалгааны гол үр дүнгээс:

- Нийт нутаг дэвсгэрийн 81.9% нь цөлжилт, газрын доройтолд өртсөн;
- 93.3%-д хөрсний чийг буурах хандлага илэрсэн;
- Нийт гол мөрний 60 орчим хувьд урсац буурч байна;
- Нийт нутгийн 53.5%-д ган эрчимжих хандлага ажиглагдсан байна.

Шинэчилсэн атлас 10 бүлэг, 71 зураглалтай ажээ.

#COP17Mongolia

May be an image of one or more people and text