Хэрвээ 2026 оны долдугаар сарын 10-ны дотор хэлэлцээр хийж чадахгүй бол арбитрын шүүх рүү шилжиж, мөнгө ч үгүй, замгүй болох эрсдэл байсан. Улаанбаатар хот гүйцэтгэгч компанитай хэлэлцээр хийж, эрсдэлээс сэргийлсэн. Одоо энэ шүүхийн процессыг хүлээж байна.

Нэгэнт төсөвт тусгасан бол үр дүнтэй бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй. Тийм учраас энэ Туулын хурдны замын трассыг өөрчилж, энэ төслийг явуулахаар тохиролцсон. Гэрээндээ өөрчлөлт оруулсны дараагаар олон нийтэд тодорхой мэдээлэл өгнө. 

Бид түгжрэлийг бууруулахын тулд хаана ямар трасс хийж, давхар зам тавих вэ гэдэг дээр анхаарч ажиллаж байна. Бид 2.3 их наядын төсвөөс тодорхой хэмжээний хэмнэлт хийхээр ажиллаж байна. Шүүхийн маргаан удаан үргэлжлэх тусам алдангийн асуудал яригдана. Бид хэлэлцээр хийж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна. Арбитрын шүүхийн эрсдэлээс эхний ээлжинд холдсон. 

Мөн 2027 оны намар гэхэд Сэлбэ дэд төвийн барилгын ажлууд бүрэн ашиглалтад орно. Нийт 113 блок буюу 8575 айлын орон сууц ашиглалтад орно. НИТХ-ын наймдугаар сарын 6-ны өдрийн хурлаар Сэлбэ хотыг ухаалаг хот байх шийдвэрийг гаргасан. Тэгэхээр Хот, тосгоны эрх зүйг байдлын тухай хуулиар технологийн эдийн засгийн тусгай бүс байгуулах боломжийг ашиглана. Ингэснээр хувийн хэвшлүүд маш олон татварын хөнгөлөлт эдэлж, цаг хугацаа алдахгүй зөвшөөрлөө авдаг болно.

Тэр эрх зүйн болон үйл ажиллагаа явуулах дэд бүтцийг бүрдүүлэх нь чухал. Нийт 110 компани Сэлбэ ухаалаг хот дээр туршилтаа хийсний дараагаар үйлчилгээгээ нэвтрүүлэх боломжтой болно. Харин энэ төслийн бондын төлбөрийг цаг хугацаанд нь хийж байгаа. 

Сүүлийн 30 жилийн ужгирсан асуудлууд үргэлжилж байна. Нийслэл хотын байгаа нөхцөл байдал ийм л байна. Бүгдээрээ тэг зогсч байснаас автомашины дугаарын хязгаарлалт хийж, өдөр өдрөөр ажлаа амжуулъя гэж байгаа юм.

Авто зам, автомашины татварын хувьд 4 долоо хоног хязгаарлахад нэг автомашин 12 хоног замын хөдөлгөөн оролцохгүй. Бид энэ өдрүүдийг нь татвараас хасах асуудлыг ярьж, хэлэлцэж байна. Тэр нь илүү шударга байх.

Автомашин улсын дугаарыг олгохоо больсон. Энэ дагуу хяналт шалгалт хийж байна. Мөн нөөцийн мах дээр 2-3 хувилбар гаргаад, эцсийн шийдвэрийг гаргасан. Зөвхөн махны худалдан авалтыг хянадаг цахим системтэй болно. Малчин, агуулахад махаа хүлээлгэж өгөөд И-баримтаар мөнгөө авдаг байна.

Өнгөрсөн жил махны үнэ өссөн шалтгаан нь хяналтаа тавьж чадаагүй. Хоёрт, гуравдугаар сард нийлүүлэх ёстой байсан нөөцийн махаа нэгдүгээр сард нийлүүлсэн. Гуравт, нөөцийн мах хангалттай  хэмжээнд нийлүүлээгүй. 

# COP17