Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2026 оны 8 дугаар сарын 11–17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон улсын газарзүйн 22 дугаар олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, алтан медаль хүртлээ.

Гёте сургуулийн сурагч Аянбекийн Амина алтан медаль хүртэж, Монгол Улсын анхны алтан медалийг эх орондоо авчрав.

Амжилттай оролцсон Шинэ-Эрин сургуулийн сурагч Норовсүрэнгийн Нараа, Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Баясгалангийн Намуухан, Хобби сургуулийн сурагч Тэмүүлэнгийн Мичид нартаа баяр хүргэе.

Монгол Улсын багийн ахлагчаар Ц.Цэндсүрэн, дэд ахлагчаар О.Мэндбаяр нар ажиллажээ.

🇲🇳 Монголын баг, сурагчид, багш, дасгалжуулагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

May be an image of ‎text that says '‎iGeolstanbul iGeo Istanbuil 22nd 2026 2INTERNATIONAL NTERNA TIONAL GEOGRAPHY OLYMPIAD istanbuL/TÜRKİYE Awards Ceremony GOLD MEDAL नो dS iGeo Kutir AMINA AYANBYEK MONGOLIA ΕKΟΠΌAИTCM EmlakKatılım ΣOH ל @ @KOe 1941*‎'‎

May be an image of one or more people and text