Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр АТГ-д ирж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Ерөнхийлөгч байх сүүлийн хоёр жилд АТГ-аас тодорхой асуудлуудаар асууж, тодруулж байсан. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой. Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусны дараа таван жил тодорхой асуудлуудаар шалгасан.
Нийт долоон жил шалгасны дараа эдгээр асуудлуудаар хууль зөрчсөн нь тогтоогдохгүй байна гэж хэргийг хүчингүй болгосон. Дараа нь шүүх хуралдаж, хилийн хориг тавьсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.
Хэрэг үйлдээд гараад явсан, одоо буцаж ирлээ гэж хүмүүс ойлгодог. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсээс хууль хяналтын байгууллагууд асуух, шалгах нь нээлттэй байх ёстой гэж би боддог.
Дараа нь буюу 2023 оны есдүгээр сард Стэнфордын их сургуульд уригдаж явсан. Одоогийн байдлаар олон улсын 10 гаруй байгууллагад ажилладаг. Өнөөдөр эхэслэн СОР17 чуулганд миний хамтарч ажилладаг гурван байгууллагын төлөөллүүд ирсэн.
2024 оны УИХ-ын сонгуульд миний нэрийг ашилгасан улс төрийн муухай гүтгэлэг баахан тараасан байдаг. Тэр үед олон улсын хууль сахиулах байгууллага Интерпол руу миний нэрийг явуулсан.
Тэр байгууллага нь жил гаруй шалгаад, “Улс төрийн шалтгаантай юм байна” гэж манай хууль сахиулах байгууллагын хүсэлтийг хүчингүй болгосон. Хууль шүүхийн болон олон улсын байгууллагын талаасаа ч асуудал байгаагүй.
Ер нь олон улсад хамгийн нээлттэй, ил тод явдаг монгол хүмүүсийн нэг бол би. Хаана юу хийж яваагаа үргэлж хэлж, ярьж явдаг.