2026 оны наймдугаар сарын 17-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
Улаанбаатарт:
8 дугаар сарын 17-нд: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) Улаанбаатар хотноо эхэлнэ.
8 дугаар сарын 17-нд: COP17-гийн хүрээнд “Газрын доройтлыг багасгах шийдэл: ТХГН-ийн бодлого, менежмент, санхүүжилт” дээд түвшний салбар хуралдаан Байгалиа хамгаалж, ирээдүйдээ өвлүүлье уриан дор Цэнхэр бүсэд болно.
8 дугаар сарын 17-28-нд: 2026-2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia платформоор улсын хэмжээнд хийнэ.
8 дугаар сарын 18-нд: “Гэрлаб инженерийн урлан” хөтөлбөрт оролцож буй ахлах ангийн сурагч, их сургуулийн оюутнууд байгаль орчин, уур амьсгал, газрын доройтолтой холбоотой асуудлыг технологид суурилж шийдсэнээ СОР17-гийн “Ногоон бүс”-д танилцуулна.
8 дугаар сарын 18-нд: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойг тохиолдуулан “Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд болно.
8 дугаар сарын 18-нд: Монголын Стилист & Имиж Консалтантын Холбоо ССАЖЗЯ-тай хамтран “Fast Is Over” загварын шоуг СОР17-гийн “Ногоон бүс”-д зохион байгуулна.
8 дугаар сарын 16-20-нд: Монгол туургатны "Нүүдэлчдийн өв соёл" нэгдсэн холбооноос Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан "Эх нутаг" өв соёл, утга зохиолын олон улсын аялал зохион байгуулж байна.
8 дугаар сарын 20-нд: Усан зам, далайн тээвэрчдийн өдөр
8 дугаар сарын 21-23-нд: Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны онцлогийг харуулдаг “Нүүдэлчин” соёлын фестивалийг нийслэлийн Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд зохион байгуулна.
8 сарын 22-23-нд: "Хархорум" фестиваль Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
8 дугаар сарын 22-нд: “Нүүдэлчин” фестивалийн үеэр монголчуудын уламжлалт хоол хорхогийг хамгийн олон тогооч тус бүрдээ нэгэн зэрэг бэлтгэж, Гиннесийн дэлхийн амжилт тогтооно.
8 дугаар сарын 7-29-нд: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн гарч байна.
Орон нутагт:
8 дугаар сарын 21-нд: Төрийн тахилгат Хар Зүрх хайрхны тэнгэрийг тахих ёслол Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутагт болно.
8 дугаар сарын 22-нд: Мастер Кросс-2026 тэмцээн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд болно.
8 дугаар сарын 30 хүртэл: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” гэрэл зургийн тусгай үзэсгэлэн гарч байна.
Хилийн чанадад:
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.