Тив, дэлхийн хэмжээний олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийн өмнөөс оролцож, амжилт гаргана гэдэг тамирчин бүрийн хувьд өндөр хариуцлага, олон жилийн уйгагүй хөдөлмөр, сахилга бат, тэвчээр шаардсан сорилт байдаг.

Багийн спортын төрөлд энэ амжилтыг гаргахын тулд тамирчдаас гадна дасгалжуулагч, арын алба, спортын байгууллага гээд олон хүний нэгдсэн хөдөлмөр, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй.

Монголын шигшээ багийн залуус олон улсын тэмцээний талбайд эх орноо төлөөлөн өрсөлдөж, бахдам амжилт үзүүлэн, спортын түүхэнд шинэ хуудас нэмлээ.

May be an image of ‎basketball and ‎text that says '‎Eastern zonal cer's mpensh nsh ermpi ק 19 26 ෝර்රය P Alion Fasiem TYYX3H AMЖИЛTblH 33A3A 6ARP XΥΡΓ3Ε 20 C0 200.000.000F 000F 200 VVAMR‎'‎‎

УИХ-ын дарга С.Бямбацогт тэдний гаргасан амжилт, гаргасан хөдөлмөр зүтгэлийг үнэлж, шигшээ багийн тамирчдад нийт 200 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгож, хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү урамшуулал нь тамирчдын гаргасан амжилтыг үнэлж буйгаас гадна олон улсын спортын тавцанд Монгол Улсын нэрийг өндөрт өргөж, эх орныхоо далбааг мандуулсан залуусын хөдөлмөрийг хүндэтгэж буй илэрхийлэл юм.

Тэдний амжилт залуу үеийнхэнд спортоор хичээллэх, өөрийгөө хөгжүүлэх, эх орноо төлөөлөн олон улсын тавцанд өрсөлдөх хүсэл тэмүүлэл төрүүлэхээс гадна Монгол Улс багийн спортын төрлүүдээр дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжтойг харуулж буй юм.

May be an image of text

Шигшээ багийн тамирчдын өнөөдрийн амжилтыг цаашид тогтвортой ахиулахын тулд нэг удаагийн урамшууллаас гадна багийн спортын хөгжлийг урт хугацаанд дэмжих бодлого шаардлагатай.

УИХ-ын дарга С.Бямбацогт "Тив дэлхий олон улсын чанартай тэмцээнд оролцож, амжилт үзүүлэх амаргүй ээ, тэр тусмаа багийн спортоор бүр ч амар биш. Шигшээ багийн дүү нар маань бахдам сайхан түүх бүтээсэн.

Одоо харин бид олимпийн төрлийн багийн спортоо бодлогын түвшинд анхаарч дэмжих хэрэгтэй. Энэ чиглэлд онцгой анхаарч ажиллах болно оо. Волейболын спорт мандан бадраг" гэв. 

May be an image of basketball, television and text

Олимпийн төрлийн багийн спортын хувьд хүүхэд, залуучуудын авьяас чадварыг эрт илрүүлэх, мэргэжлийн дасгалжуулагчдыг бэлтгэх, бэлтгэл сургуулилтын орчин нөхцөлийг сайжруулах, тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцуулах зэрэг олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай юм.

Өөрөөр хэлбэл, олимпийн төрлийн багийн спортыг бодлогын түвшинд онцгойлон анхаарч, тогтвортой дэмжих нь цаашдын амжилтын үндэс болох юм.

Тамирчдын хөдөлмөрийг үнэлж, амжилтыг нь урамшуулахын зэрэгцээ дараагийн үеийн тамирчдыг бэлтгэх, тэдэнд дэлхийн тавцанд өрсөлдөх боломжийг бүрдүүлэх нь спортын бодлогын чухал зорилт байх учиртай.

Эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөж, бахдам амжилт гаргасан шигшээ багийн тамирчдадаа баяр хүргэж, цаашдын спортын замналд нь улам өндөр амжилт хүсье.