🌍КОП17-ын хүрээнд Налайх дүүрэгт байрлах "Номгон Форестри"-ийн шинэлэг контейнержуулсан ойн үржүүлгийн газарт зочилж, Монгол Улсад ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийг орчин үеийн технологи, шинжлэх ухаан, тогтвортой дадал практикт тулгуурлан хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцах боломжтой.

Аяллын үеэр оролцогчид үр суулгах автомат шугам, усалгааны автомат систем, суулгац хадгалах талбай, нарны эрчим хүчний шийдэл зэрэгтэй танилцана.

📅2026 оны 8 дугаар сарын 23 | 09:00

📍COP17 Ногоон бүсийн урд хаалга

💱Үнэгүй

Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон оролцох хүсэлтээ бүртгүүлэх бол QR кодыг уншуулна уу.

Оролцогчдын тоо хязгаартай тул бүртгүүлсэн бүх хүсэлтийг баталгаажуулах боломжгүйг анхаарна уу.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

АМЬДРАЛЫГ ТЭТГЭЕ

#UNCCD #COP17Mongolia

# COP17