Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд хоёр автомашин мөргөлдөж, хоёр хүн автомашины эд ангид хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр 07:45 цагт Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хэргийн газарт очиход, иргэн А-ийн жолоодож явсан “Howo ZZ1317” загварын тусгай зориулалтын автомашин урсгал сөрж, “Xiamen XML6105J15C” загварын нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн байжээ.

Ослын улмаас 34 настай, эрэгтэй жолооч А-ийн хоёр хөл, 14 настай, эрэгтэй зорчигч М-ийн баруун хөл автомашины эд ангид хавчуулагдсан байсныг аврагчид ажиллан гаргасан байна

Аврагчид осолдсон иргэдийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч, ажилтнуудад хүлээлгэн өгсөн байна.