2026 оны наймдугаар сарын 14-ний өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна. 

09:00 цагт: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт Төрийн ордонд болно. 

10:00 цагт: ЦХИХХЯ-ны ТНБД, СОР17-г зохион байгуулах дэд хорооны дарга Б.Мягмарнаран, Засгийн газрын ХМОНХГ-ын дарга, дэд хорооны дарга Б.Төгсбаяр нар харилцаа холбоо, цахим сүлжээ болон хурлын үеэр Мэдээллийн төв, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч хэрхэн ажиллах, бүртгүүлэх, шууд дамжуулах талаар МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11:40 цагт: “Гадаад хувьслыг дотоод хувьслаар даван туулах нь” үзэсгэлэнгийн нээлт Богд Хааны ордон музейд болно.

12:00 цагт: Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал Хуульчдын ордонд болно. 

17:00 цагт: Станислав Сергеевич Говорухины мэндэлсний 90 жилийн ой болон домогт хөгжимчин Виктор Робертович Цойгийн дурсгалд зориулсанн үйл ажиллагаа Оросын шинжлэх ухааны соёлын төвд болно. 

Үзэсгэлэн:

-МУЭ-ийн гишүүн зураач, Ногоон морь нийгэмлэгийг үндэслэгч С.Машбатын “Би 50 жил зурлаа” бие даасан үзэсгэлэн МУЭ-ийн “Арт галерей”-д гарч байна. 

-СТА Д.Батмөнх, СТА С.Базарваань, СТА Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Хийморийн морьд” уран зургийн үзэсгэлэн   “Норпэй арт” галерейд  гарч байна. 

-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн гарч байна.  

-"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн энэ сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна. 

Орон нутагт:

-Дорноговь аймагт "Тэнгэрийн хутагт" соёлын фестиваль болно.

-“Монголын их амар амгалангаар орших ёс ба Их Монгол Улсын нийслэл Хархорум” сэдэвтэй Олон улсын эрдмийн чуулган эртний нийслэл Хархорум хотод болж байна.

 -Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.