Хэрлэн голын 265 метр төмөр бетон гүүр 14.2 км хатуу хучилттай авто замын
бүтээн байгуулалт дууслаа

Хэнтий аймгийн Хэрлэн суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн Хэрлэн голын 265 метр урт төмөр бетон гүүр, 14.2 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад орлоо.

May be an image of text

Гүүрийн угсралтын ажлыг “Гангүүр” ХХК, 14.2 км хатуу хучилттай авто замын ажлыг “Хөвчийн зам” ХХК тус тус гүйцэтгэсэн бол төслийн захиалагчаар Зам, тээврийн яам ажилласан байна.

Зураг төслийг “ХЗТ авто зам” ХХК, барилга угсралтын ажлын зөвлөх болон хяналтын үйлчилгээг “Эм Ай Эл” ХХК, “Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа” ХХК хэрэгжүүлжээ.

Энэхүү зам, гүүр ашиглалтад орсноор Чингис хотын төвөөр дамжин өнгөрдөг өдөрт дунджаар 150-250 орчим хүнд даацын болон том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хотын төвөөс шилжин өнгөрөх боломж бүрдэх аж. 

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр "Манай Засгийн газрын хувьд боомтуудыг хооронд нь холбох нь Монгол Улсын хөгжлийн нэг томоохон бодлого гэж үзэж байгаа. Тийм ч учраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эхний гол бодлого нь Боомтын сэргэлт байсан.

May be an image of text that says 'ИЙH MrblH blИrA3AP TASAP ΓΑHΓ Y Η rOЛbK й ABT MΘPbl 14.2 и SMI'
Л.Оюун-Эрдэнэ

Энэ хүрээнд зүүн бүс нутаг маань ОХУ-тай Ульхан боомтоор, БНХАУ-тай Бичигтийн боомтоор холбогдох дэд бүтцийн томоохон зураглал бий болсон. Үүний дагуу шаардлагатай дэд бүтцийн ажлууд үе шаттайгаар хийгдэж байна.

Өнөөдөр ашиглалтад орж байгаа Хэрлэн голын гүүр энэ хүрээндээ түүхэн ач холбогдолтой бүтээн байгуулалт болж байна. Учир нь, уг гүүрээр Чингис хот буюу Хэнтий аймгийн төвийг урд талын сумдтай нь, цаашлаад Бичигтийн боомттой холбох боломж бүрдэж байгаа юм.

Мөн хойд талын сумдын түүх, соёл, аялал жуулчлалын бүсүүдийн дэд бүтцийг хооронд нь холбох боломж бүрдэж байна. Аялал жуулчлалын статистик үзүүлэлтүүд ч нэлээд өсөж байгаа бөгөөд үүнийг дагаад иргэдийн амьжиргаанд эерэг өөрчлөлт гарч байгаа нь харагдаж байна.

Миний хувьд тойрогтоо нэлээн удаан хугацаанд ажиллаагүй. Үндэсний хэмжээний ажил үүрэгтэй байж байгаад саяхан тойргийнхоо хойд талын дэд бүтэц холбогдож буй нэлээн олон сумаар орж, бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцлаа. Үүний зэрэгцээ тухайн орон нутагт болж байгаа өөрчлөлт, тэр дундаа иргэдийн амьдралд гарч буй бодит өөрчлөлтийн талаар тандалт, судалгаа хийж байна.

Ер нь дэд бүтэц гэдэг бол яалт ч үгүй холыг ойртуулж, хөгжлийг хурдасгадаг зүйл. Зам хөгжсөн газар бүрт түүнийг дагаад аж ахуйн нэгжүүд хөгжиж, улмаар иргэдийн амьдрал, орлого, боломж нэмэгддэг. Энэ бол туйлын чухал.

May be an image of road and text

Дэлхийн аль ч улсын түүхийг харахад, дэд бүтцээ түрүүлж хөгжүүлж чадсан улс орнуудын араас аж ахуйн нэгжүүд хөгжиж, аж ахуйн нэгжүүдээр дамжин иргэдийн амьдрал дээшилсэн байдаг. Энэ бол дэлхийн хөгжлийн түүхээс харагддаг нийтлэг зүйл.

Тиймээс зүүн бүс нутагт маань зуны дэлгэр цагт олон сайхан бүтээн байгуулалтын ажил хэрэгжиж, дэд бүтцийн хөгжил бодитоор урагшилж байгаад баяртай байна" гэж хэлэв. 

May be an image of text that says 'TARAPKAR'

May be an image of one or more people, crowd and text that says '55 АХМАДЫН XO ИТА иТ'

May be an image of text that says 'SD B'

May be an image of golf, blimp and text

May be an image of one or more people and road

May be an image of text that says 'РИИЯАМ ЗСАДАРТНТАМПЬНТАЗАР StB TYYP ГУУРБАРИЛГ БАРИЛГ ΓΑНГУΥР Х) ХЭРЛЭН ГОЛЫН TOM ИЛтТАЙ АВТО 3AT БЕТО KM АЖЛЫН на НЁС Nor ぶ ТАПАРЖАЯ ТАПАР ЗАХИАЛАГЧ зАм, ТЭЭВРИЙН ЗАМ,ТЭЭВРИЙН ") ЯАМ УУРИЙ йцэтГ ГУУР'

May be an image of one or more people and text

May be an image of one or more people

May be an image of text that says '3AM ЗАМРХХК XXK XeB ХОВЧИЙН'

May be an image of one or more people, road and text