Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан (2026.08.05) болжээ. Тус бүлгийн хуралдаанаар:

  • ийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025 он болон 2026 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан мэдээ,
  • Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх танилцуулга,
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, мөн
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Тус бүлгийн гишүүд хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан асуулт асууж, санал байр сууриа илэрхийлэн, холбогдох мэдээллийг тодруулжээ. Тухайлбал, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025 он болон 2026 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан мэдээтэй холбоотойгоор төлөөлөгчид санал хэлж, нийт ирүүлж буй өргөдөл, гомдлын 80 орчим хувийг 14 чиглэлд хамаарах 160 гаруй асуудал эзэлж байгааг онцосон байна.

Мөн эдгээр асуудлыг шийдвэрлэхэд төрийн байгууллага, албан хаагчдын уялдаа холбоо, хариуцлагатай ажиллагаа чухал болохыг тэмдэглэжээ. Түүнчлэн нийтийн тээвэр, нийтийн аж ахуй, цахилгаан эрчим хүчний үнэ тариф зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралтай холбоотой асуудлаар ирүүлдэг санал, шүүмжлэл буурсан талаар мэдээлсэн байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан “Төслүүдийн тооцоо, судалгаа маш чухал. Төсөл бүрийг нэг бүрчлэн нарийвчлан хэлэлцэх нь чухал” гэсэн санал гаргажээ.