Григорийн тооллоор жилийн 130 дахь өдөр. Хэрэв өндөр жил таарвал 131 дэх өдөр. Энэ өдрөөс хойш он дуустал 235 хоног үлдэж байна.
Онцлох үйл явдал
- МЭӨ 28 - Хань улсын хаан Ченгийн эрин үед Хань улсын одон орончид нарны толбыг илрүүлэв. Энэ нь нарны толбыг олж харан, түүхэн сурвалжид үлдээсэн анхны тохиол болжээ.
- 70 - Йерусалемийн бүслэлт: Ромын эзэнт гүрний Веспасиан хааны хүү Титус Йерусалем хотын хэрмийн баруун хойд хэсгийн хаалгыг сэтлэхээр дайрав.
- 1291 - Шотландын язгууртнууд Английн хаан I Эдуардын засаг захиргаанд нэгдэхийг хүлээн зөвшөөрчээ.
- 1497 - Флоренцийн нэрт аялагч Америго Веспуччи шинэ тивийг нээн илрүүлэхээр Кадезаар хотоос зөвшөөрөлгүй хөдөлжээ.
- 1503 - Италийн нэрт аялагч Христофер Колумб одоогийн Кайманы аралд хүрэв. Тэрээр тус арал дээр газардаад, "Лас Тортугас" буюу олон яст мэлхийнүүдийн нутаг гэх нэр хайрласан байна.
- 1534 - Нэрт аялагч Жак Картье Ньюфаундленд мужид хүрсэн анхны хүн болжээ.
- 1655 - Английн адмирал Уиллиам Пенн болон генерал Роберт Венаблесийн удирдлага доор Испанийн захиргаанд байх Ямайкыг хүчээр эзэлжээ.
- 1768 - Английн хаан III Жоржийг шүүмжислэн "Умард Британи" номын зохиогч Жон Уилкисийг хорихоор болов. Лондон хотод уг шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал болжээ.
- 1773 - Их Британийн парламент Британийн Умард Энэтхэгийн пүүсийг цайны худалдаанд монополь болгон үлдээх цайны хуулийг баталжээ. Хойд Америк цайны худалдаанд гол тоглогчийн нэг болсонтой холбоотойгоор уг хуулийг баталсан аж.
- 1774 - XVI Луи болон Мари Антуаннетт нар Францын хаан, хатан болжээ.
- 1775 - Америкийн хувьсгал: АНУ-ын Филадельфи мужид 13 колонийн төлөөлөгч нэгдэн, Эх газрын хоёрдугаар конгрессийг нээсэн байна.
- 1796 - Францын хаан I Наполеоноор удирдуулсан арми Италийн Адда голын бэлчирт орших Лоди гүүрний эрэгт Австрийн цэргийн хүчийг ялжээ. Австричууд уг тулаанд 2000 хүнээ алдсан байна.
- 1801 - Ливийн иргэд АНУ-ын эсрэг дайн зарлажээ.
- 1824 - Лондон хотод орших Үндэсний галлерей олон нийтэд үүд хаалгаа нээсэн байна.
- 1833 - Өмнөд Вьетнамын эзэн хаан Мин Ман гарамгай жанжин Ле Ван Дуетийн булшийг гутаан доромжилсон гэх үндэслэлээр Дуетийн өргөмөл хүү Ле Ван Хойш эзэнт гүрний эсрэг бослого дэгдээжээ.
- 1837 - АНУ-ын Нью-Йорк хотын бүх банк хаалгаа барьжээ. Ингэснээр ажилгүйдэл газар авсан байна.
- 1844 - Канадын нийслэлийг Кингстон хотоос Монреал руу нүүлгэжээ.
- 1857 - Энэтхэгийн тусгаар тогтнолын анхны дайн дэгдсэн байна. Меерут хотын цагдаагийн газрын эсрэг Энэтхэгийн иргэд босчээ.
- 1864 - Америкийн иргэний дайн: Холбооны армийн хурандаа Эмори Аптон Эх газрын армийн эсрэг 10-р хороог Спотсилваниа руу илгээжээ. Хэдийгээр уг тулаан амжилтгүй болж, Эмори Аптон хүнд шархадсан ч түүнийг бригадын генерал болгосон аж.
- 1865 - Америкийн иргэний дайн: Эх газрын нэгдсэн улсын удирдагч Жефферсон Дейвис Жоржио мужийн Ирвинуилль хотод Холбооны армид олзлогджээ.
- Америкийн иргэний дайн: Кентакки мужид Холбооны арми отож байгаад Эх газрын босогчдын удирдагч Уиллиам Куантриллийг хүнд шархдуулсан байна.
- 1872 - АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшжээ. Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн төлөө тэмцэгч Викториа Вүүдхалл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон аж.
- 1876 - АНУ-ын Тусгаар тогтнолын 100 жилийн ойг тохиолдуулсан үзэсгэлэнг АНУ-ын Ерөнхийлөгч Улисс Грант, Бразилийн эзэн хоон II Дом Педро нар ёслол төгөлдөр нээжээ.
- 1877 - Румын улсын парламентын доод танхим Османы эзэнт гүрнээс тусгаар тогтнох тунхагт хориг тавьсан байна.
- 1881 - Румын улсын хаан ширээнд I Карол суужээ.
- 1908 - АНУ-ын Баруун Виржини мужийн Графтон хотод анх удаа ээжүүдийн өдрийг тэмдэглэжээ.
- 1922 - АНУ Кингмен дэвээ хадыг булаан эзэлжээ.
- 1924 - АНУ-ын Холбооны мөрдөх товчооны анхны даргаар Ж.Эдгэр Хүүвер томилогдсон байна. Тэрээр энэ албыг насан эцэслэх хүртлээ 1972 оныг хүртэл хашжээ.
- 1933 - Нацистын Германд тааламжгүй байсан олон нийтэд түгээн дэлгэрсэн алдартай номуудыг устган шатааж эхэлжээ.
- 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Германы цэргүүд байр зүйн алдааны улмаас Фрайбург хотыг бөмбөгдсөн байна.
- Дэлхийн хоёрдугаар дайн: Германы арми Британийн усан онгоцуудыг бөмбөгджээ.
- Дэлхийн хоёрдугаар дайн: Германы арми Бельги, Нидерланд, Люксембургийг эзэлсэн аж.
- Дэлхийн хоёрдугаар дайн: Их Британийн Ерөнхий сайд Невилл Чемберлен улс төрийн алдааны улмаас албан үүргээсээ татгалзаж, Уинстон Черчилль түүний орыг залгажээ.
- Дэлхийн хоёрдугаар дайн: Исландыг чөлөөлөх ажиллагааг Их Британийн тал эхлүүлсэн байна.
- 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Германы нисэх хүчин Их Британийн Лондон хотыг бөмбөгджээ. Бөмбөгдөлтийн үеэр парламентын ордон ихэд сүйдсэн аж.
- Дэлхийн хоёрдугаар дайн: Их Британи, Нацистын Германы хооронд энхийн яриа хэлэлцээ Шотландад эхэлжээ.
- 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Тайландын арми Бирмийг чөлөөлөх цэргийн ажиллагааг эхлүүлсэн байна.
- 1946 - АНУ-ын Батлан хамгаалах яам Цагаан элстийн туршилтийн баазад алсын тусгалтай V-2 пуужинг амжилттай туршжээ. Уг пуужинг дайны үеэр Нацистын Герман хөгжүүлсэн ч дайнд хэрэглэж амжилгүй бууж өгсөн аж.
- 1948 - Бүгд найрамдах Хятад буюу одоогийн Тайванийн Ерөнхийлөгч Чан Кайши улам бүр хүчирхэгжих болсон коммунист хөдөлгөөнүүдтэй түр зуурын тохироонд хүрчээ.
- 1954 - Рок-н-Ролл хөгжмийн урсгалын түүхэнд анх удаа Биллбордын жагсаалтыг тэргүүлэв. "Bill Haley & His Comets" хамтлагийн "Rock Around the Clock" дуу Биллбордын хөгжмийн жагсаалтыг тэргүүлсэн байна.
- 1962 - Алдарт Марвел зурагт комикс "Гайхамшигт Халк" комиксыг олны хүртээл болгожээ.
- 1969 - Вьетнамын дайн: 937-р өндөрлөгийн төлөөх Дон Ап Биагийн тулаан эхэлсэн түүхтэй.
- 1970 - Үндэсний Хоккейн лигийн Стэнлийн цомын шигшээ тоглолтын цувралын долоо дахь тоглолтод Бостон Бруинс багийн тоглогч Бобби ор нэмэлт цагг хожлын гоол оруулж, Бостон Бруинс баг дөрөв дэх удаагаа түрүүлжээ.
- 1975 - Технологийн алдарт "Sony" компани анх удаа дүрс бичлэг тоглуулагчийг Япон улсад худалдаанд гаргажээ.
- 1981 - Францын Ерөнхийлөгчийн сонгуульд Социалист намаас нэр дэвшсэн Франсуа Миттеран ялалт байгуулсан байна. Ингэснээр тавдугаар Бүгд найрамдах улсаас хойш тус улсыг удирдсан анхны социалист удирдагч болжээ.
- 1993 - Тайландад байрлах Кадер тоглоомын үйлдвэрт дэгдсэн түймрийн улмаас гал гарч, 156 ажилтан амиа алдсан байна.
- 1994 - Өмнөд Африкийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Нелсон Мандела албан ёсны тангараг өргөснөөр тус улсыг удирдсан анхны хар арьст Ерөнхийлөгч болжээ.
- 1997 - Иран улсын Хорасан мужид 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлж, 1567 хүн амиа алдан, 2300 хүн бэртэж, гэмтэн, 50,000 айл орох оронгүй болжээ.
- 2002 - ОХУ-ын Засгийн газарт АНУ-ын тагнуулын нууц мэдээллийг 1.4 сая ам.доллар бэлнээр, очир эрдэнэ зэргээр наймаалцаж өгсөн нь тогтоогдсон АНУ-ын Холбооны мөрдөх товчооны мөрдөгч Роберт Ханссенд бүх насаар нь хорих ял оноосон байна.
- 2005 - Гүрж улсад албан ёсны айлчлал хийсэн АНУ-ын Ерөнхийлөгч Жорж В.Бушийг Тбилиси хотод Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвилитэй уулзах үеэр Владимир Арутюниан гэгч гар бөмбөгөөр амь насанд нь халдахыг завджээ. Түүнд шүүхээс бүс насаар нь хорих ял оноосон байна.
- 2009 - ОХУ-ын Эрхүү мужид нисдэг тэрэг осолдож, мужийн дарга Игорь Есиповский амиа алджээ.
- 2012 - Сирийн Дамаск хотод байрлах цэргийн тагнуулын цогцолборын урд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж, 55 хүн амиа алдан, 400 хүн шархаджээ.
- 2013 - АНУ-ын Нью-Йорк хотод дэлхийн худалдааны ихэр цамхагийн буурин дээр "One World" дэлхийн худалдааны төв ашиглалтад орсон байна. Ингэснээр Хойд болон Өмнөд Америк тив дэх хамгийн өндөр барилга болжээ.
Мэндэлсэн алдартнууд
- 1265 - Японы эзэн хаан Фүшими (1317 онд нас барсан)
- 1697 - Францын хөгжмийн зохиолч Жеан Мари Леклэ (1764 онд нас барсан)
- 1760 - Клод Руже де Лилль (1836 онд нас барсан) францын яруу найрагч хөгжмийн зохиолч, "Марсельеза" дууны зохиогч.
- 1788 - Гэрлийн урсгалын онолыг анхлан боловсруулагч Францын нэрт физикч Аугустин-Жеан Фреснел (1827 онд нас барсан)
- 1838 - АНУ-ын Ерөнхийлөгч Абрахам Линкольны амь насанд халдсан, жүжигчин Жон Уилкис Бүүт (1865 онд нас барсан)
- 1878 - Богд хаант Монгол Улсын цэргийн яамны сайд, үе улирах Түшээ гүн, дархан Жүн ван Хатанбаатар Сандаг-Очирийн Магсаржав (1927 онд нас барсан)
- Германы канцлер, Нобелийн энхтайвны шагналт Густаф Стресеманн (1929 онд нас барсан)
- 1897 - Норвегийн 15 дахь Ерөнхий сайд Эйнар Герхардсен (1987 онд нас барсан)
- 1899 - Академийн наадам, "Алтан бөмбөрцөг" наадмын шагналт, Америкийн хамгийн аугаа эрэгтэй жүжигчний нэг Фред Астейр (1987 онд нас барсан)
- 1902 - Академийн наадмын хоёр удаагийн шагналт найруулагч Девид О.Шелзник (1965 онд нас барсан)
- 1919 - Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, XX зууны Монголын нэрт кино найруулагч Дэжидийн Жигжид (1989 онд нас барсан)
- 1923 - Азербайжаны гурав дахь Ерөнхийлөгч Гейдар Алиев (2003 онд нас барсан)
- 1926 - Боливийн 62 дахь Ерөнхийлөгч Хюго Банзер (2002 онд нас барсан)
- 1928 - Эстонийн гурав дахь Ерөнхийлөгч Арнольд Рутел
- 1930 - Нобелийн шагналт, Америкийн физикч Жорж Э.Смит
- 1937 - Олимп, тивийн гурван удаагийн аварга Зөвлөлтийн зээрэнцэг шидэгч Тамара Пресс
- 1938 - Марина Влади орос гаралтай францын жүжигчин. Владимир Высоцкийн сүүлчйн эхнэр.
- 1949 - Италийн нэрт загвар зохион бүтээгч Миуччиа Прада
- 1950 - Оросын нэрт жүжигчин, найруулагч Наталья Бондарчук
- 1956 - Оросын "ОРТ" сувгийн нэрт сэтгүүлч Владислав Листьев (1995 онд нас барсан)
- 1958 - Олимпын хошой алтан медальт, Канадын гүйлтийн тэшигч Гаетан Буше
- 1960 - Алдарт "U-2" хамтлагийн дуучин Боно
- Олимпын гурван мөнгө, зургаан хүрэл, Дэлхийн гурван удаагийн аварга, дөрвөн мөнгө, долоон хүрэл медальт Ямайк-Словенийн гүйгч Мерлен Отти
- 1965 - Олимпын мөнгөн медальт Австралийн усанд сэлэгч Грег Фасала
- 1966 - Олимпын, тивийн аварга, дэлхийн хошой аварга Их Британийн гурвын харайгч Жонатан Эдуардс
- 1971 - Олимпын аварга, мөнгө, хүрэл медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга Норвегийн гүйлтийн тэшигч Адне Сөндрай
- 1978 - Францын хөлбөмбөгч Бруно Шейру
- 1995 - Олимпын тав, дэлхийн 11 удаагийн алтан медальт Америкийн усанд сэлэгч Мисси Френклин
Нас барсан алдартнууд
- 1424 - Японы эзэн хаан Камеяма-Го (1347 онд төрсөн)
- 1737 - Японы эзэн хаан Накамикадо (1702 онд төрсөн)
- 1774 - Францын хаан XV Луи (1710 онд төрсөн)
- 1889 - Михаил Салтыков-Щедрин (1826 онд төрсөн) Оросын сонгодог зохиолч, сэтгүүлч.
- 1897 - Филиппиний Ерөнхийлөгч Андрес Бонифасио (1863 онд төрсөн)
- 1994 - Америкийн цуврал алуурчин Жон Вейн Гейси (1942 онд төрсөн)
- 2022 - Леонид Кравчук (1934 онд төрсөн) Украины төрийн зүтгэлтэн, анхны Ерөнхийлөгч.
Тэмдэглэлт өдөр
Мальдив Хүүхдийн өдөр
Америкийн Нэгдсэн Улс Эх газрын дурсгалын өдөр (Умард Каролина, Өмнөд Каролина)
Микронезийн Холбооны Улс Үндсэн хуулийн өдөр
Азербайжан Цэцгийн наадам
Сальвадор
Гватемал
Мексик Ээжүүдийн өдөр
Эх сурвалж: WIKIPEDIA