Энн Хэтэуэйн өнөөдрийн асар их хөрөнгө бол Холливудад 20 гаруй жилийн турш тууштай хөдөлмөрлөсний үр дүн. Тэрбээр өсвөр насандаа "The Princess Diaries", "Ella Enchanted" зэрэг кинонд тоглож, олны танил болсон.
Дараа нь тэр жүжигчний ур чадвараа харуулсан илүү ноцтой дүрүүдийг бүтээж эхэлсэн. Тухайлбал Rachel Getting Married, Les Misérables зэрэг бүтээлүүдэд тоглосноороо шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ.
Оскарын шагналт жүжигчин Энн Хэтэуэй романтик кино, инээдмийн бүтээлээс эхлээд нэр хүндтэй драмын төрлийн олон арван кинонд гол дүр бүтээж, Холливудын хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болсон байна.
Энн Хэтэуэй хэрхэн алдартай болсон бэ?
Энн Хэтэуэйн нэрийг Уильям Шекспирийн эхнэр Энн Хэтэуэйгээс авсан гэдэг. Тиймээс түүний ээж жүжигчин байсан нь тохиолдлын зүйл биш гэж хэлж болно.
Тэр багаасаа сургуулийн жүжиг, орон нутгийн уран бүтээлүүдэд оролцож, өсвөр насандаа тайзан дээр тогтмол гардаг байжээ. Ахлах сургуульд байхдаа найрал дуучдын бүрэлдэхүүнд багтаж, алдарт Carnegie Hall-д хүртэл дуулж байсан аж. Үүний дараахан буюу 1999 онд тэрбээр Get Real телевизийн цувралд тоглох анхны том боломжоо атгажээ.
Түүнд жинхэнэ алдар нэр авчирсан дүр нь 2001 оны өсвөр үеийн хит кино болох “Гүнжийн өдрийн тэмдэглэл” киноны Миа Термополисын дүр байв. Тус кинонд тэр Жюли Эндрюсийн хамт тоглож, 2004 онд гарсан хоёрдугаар ангид дүрээ дахин бүтээжээ.
Зургийг Стив Границ / Getty Images”
2005 онд "Brokeback Mountain" кинонд туслах дүр бүтээж, насанд хүрсэн жүжигчний замналаа эхлүүлсэн бол 2006 оны "The Devil Wears Prada" кино нь түүнийг Холливудын тэргүүлэх эмэгтэй жүжигчдийн нэг болгосон түүхтэй.
2008 онд “Rachel Getting Married” киногоороо Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшиж, 2013 онд “Les Misérables” киноны Фантины дүрээр Оскарын шилдэг туслах эмэгтэй жүжигчний шагнал хүртжээ.
Энн Хэтэуэйн хөрөнгө хэд вэ?
"Celebrity Net Worth"-ийн мэдээлснээр Энн Хэтэуэйн нийт хөрөнгө 80 сая ам.доллар гэж тооцогддог аж. Тэрбээр үеийнхээ хамгийн өндөр хөлстэй жүжигчдийн нэг. Түүний тоглосон кинонууд дэлхий даяар нийт 6.8 тэрбум гаруй ам.долларын орлого олсон байна.
Тэрбээр тэрбумтан биш ч дэлхийн хамгийн чинээлэг жүжигчдийн нэг хэвээр байгаа юм. Энн Хэтэуэйн хөрөнгийн гол эх үүсвэр нь киноны өндөр хэмжээний цалин, томоохон бүтээлүүдийн гол дүрүүд, дэлхийн алдартай брэндүүдийн сурталчилгаа, олон улсын нэр хүнд ажээ.
Түүний бүтээсэн дүрүүд үзэгчдийн дэмжлэгийг байнга авч чаддаг бөгөөд энэ нь түүнийг Холливудын хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг хэвээр байлгасаар буй юм.
Энн Хэтэуэй нэг киноноос хэдэн төгрөг авдаг вэ?
Түүний нэг киноны хөлс тухайн бүтээлийн төсөв, дүрийн хэмжээнээс хамаарч ойролцоогоор 5-15 сая ам.доллар байдаг талаар мэдээлдэг.

Түүний зарим алдартай киноны орлого:
👑 “The Princess Diaries” (2001)
Анхны том дүрийнхээ төлөө ойролцоогоор 400 мянган ам.доллар авчээ.
👠 “The Devil Wears Prada” (2006)
Энэ кинонд тоглосноор анх удаа 1 сая ам.долларын цалин авсан байна.
🐈 “The Dark Knight Rises” (2012)
Селина Кайл буюу Catwoman-ийн дүрд тоглохдоо 7.5 сая ам.доллар авсан гэх мэдээлэл байдаг.
🎭 “Les Misérables” (2012)
Оскарын шагнал хүртсэн Фантины дүрийнхээ төлөө 10 сая ам.доллар авсан гэдэг.
🌌 “Interstellar” (2014)
НАСА-гийн эрдэмтэн Амелиа Брэндийн дүрд тоглож, ойролцоогоор 6 сая ам.доллар авсан байна.
🧙 “The Witches” (2020)
Энэ кино түүний карьер дахь хамгийн өндөр цалинтай дүрүүдийн нэг болж, 15 сая ам.доллар авсан гэх мэдээлэл гарчээ.
💎 “Ocean’s Eight” (2018)
Эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнтэй дээрмийн тухай кинонд тоглохдоо 3 сая ам.доллар авсан байна.
Эх сурвалж: PARADE