ДАШТ-ийн хошой хүрэл медальт, Ази тивийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн Казахстаны Астана хотод зохион байгуулагдаж буй энэ оны тав дахь “Barys Grand Slam” тэмцээний эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд өрсөлдөн, аваргын алтан медаль хүртлээ,

Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хороо, Blue Dragon LLC-ийн тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн хошой аварга тэрбээр финалын барилдаанд ОХУ-ын тамирчныг ялснаар Монголын төрийн дууллаа дэлхийн дэвжээнд эгшиглүүлэв. 

Тэрбээр хэсгийн шатанд Казахстан болон Польшийн тамирчдыг ялж, хэсгээ тэргүүлсэн бөгөөд дараагийн шатанд олимп, дэлхийн аварга Бразилын нэрт тамирчин Рафаэла Силваг үндсэн цагт юүко үнэлгээгээр буулган авснаар зооны аваргын эрхээ авсан билээ 🔥

Хоёр тамирчны өмнөх учраа 2:2 тэнцүү байсан ч шийдвэрлэх мөчид Л.Энхрийлэн илүүрхэж, 3:2-оор давамгайлснаар хүчтэй өрсөлдөөнд ялалт байгуулсан юм. 

Тууштай хөдөлмөр, тэсвэр хатуужил, аваргын сэтгэлгээгээ дахин харуулсан Л.Энхрийлэндээ халуун баяр хүргэе! ❤️🇲🇳