Баянхонгор аймгийн баяр наадмын бөхийн барилдааны үеэр учраа бөхөө тахим авах мөчид санаатайгаар тохойлдсон үйлдэл гаргасан улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс түр хугацаагаар түдгэлзүүллээ.
Ёс зүйн дүрмийн дагуу зөрчил гаргасан бөх тайлбар, мэдүүлгээ гарган өгөх бөгөөд цаашдын хариуцлагын хугацаа, арга хэмжээг Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх юм байна.
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс үндэсний бөхийн барилдааны үеийн ёс зүй, спортын зарчим, өрсөлдөөний шударга байдлыг хангах хүрээнд холбогдох дүрэм журмыг мөрдүүлэн ажиллаж байгаа ажээ.