“Дилов Хутагт Сан” болон Америкийн Монгол Судлалын Төв (ACMS)-өөс хамтран хэрэгжүүлж буй “Хутагт ба Латтимор: Хил хязгаараас давсан өв” төслийн нээлтийн арга хэмжээ 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Монголын Үндэсний музейд зохион байгуулагдах юм байна.
Тус төсөл нь Монгол, АНУ-ын төр, шашин, боловсрол, соёлын харилцаа хэрхэн үүсэж хөгжсөнийг нэрт төр, шашны зүтгэлтэн V Дилов Хутагт Жамсранжав болон Америкийн нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимор нарын нөхөрлөл, амьдрал, үйл хэрэг, өв соёлоор дамжуулан олон нийтэд таниулах зорилготой. Мөн V Дилов Хутагт Жамсранжавтай холбоотой судалгааг дэмжихэд чиглэж буй бөгөөд төслийн хүрээнд гурван үндсэн арга хэмжээ зохион байгуулах аж.
Олон улсын үзэсгэлэн
2026 оны 5 дугаар сарын 12-ноос 6 дугаар сарын 12-ны хооронд Монголын Үндэсний Музей-д олон улсын үзэсгэлэн гарна.
Үзэсгэлэнд:
-
Оуэн Латтиморын гэр бүлийн хандивласан эх гэрэл зургууд,
-
Монгол Улсын Үндэсний Номын Сан-д хадгалагдаж буй Дилов Хутагтын төрсөн нутаг, түүхтэй холбоотой газрын зураг, гар бичмэлийн материалууд,
-
Library of Congress, Harvard University, Yale University, Johns Hopkins University, University of Pennsylvania-ийн архив, цуглуулгад хадгалагдаж буй захидал, гэрэл зураг, эд өлгийн зүйлс, архивын баримтын хуулбарууд,
-
Дилов Хутагт Жамсранжавтай холбоотой хувийн цуглуулгын үзмэрүүд,
-
Орон нутгийн музейн үзмэрүүдийг дэлгэн үзүүлнэ.
Үзэсгэлэнг олон нийтэд үнэ төлбөргүй хүргэх юм.
Олон улсын эрдэм шинжилгээний хурал
2026 оны 5 дугаар сарын 12-наас 13-ны өдрүүдэд Монголын Үндэсний Музей-д олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
Хуралд Монгол, АНУ, Их Британи, Япон улсын эрдэмтэн судлаачид, төлөөлөгчид оролцоно.
Монгол Улсаас:
-
Болд Равдан — Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
-
Цэдэндамбын Батбаяр — Латтимор судлалын нийгэмлэг
-
Өөхнөөгийн Батсайхан — Төрийн соёрхолт түүхч
АНУ-аас:
-
Christopher Atwood — University of Pennsylvania-ийн профессор
-
Мягмарын Саруул-Эрдэнэ — Library of Congress
-
Дашдоржийн Дотно — Harvard University
-
Ann Lattimore — Оуэн Латтиморын ач охин
Их Британиас:
-
Caroline Humphrey — University of Cambridge-ийн профессор
-
Sue Byrne — Хараат бус судлаач
Япон Улсаас:
-
Baigal Toba — J. F. Oberlin University-ийн профессор
Мөн Завхан аймаг болон бусад бүс нутгийн дотоод, гадаадын судлаачид оролцоно.
Завхан аймаг дахь олон нийтэд чиглэсэн арга хэмжээ
2026 оны 5 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд V Дилов Хутагт Жамсранжавын төрсөн нутаг болох Завхан аймагт олон нийтэд зориулсан арга хэмжээнүүд зохион байгуулна.
Олон улсын эрдэмтэн судлаачид болон төслийн оролцогчид тус аймагт ажиллаж:
-
олон нийтийн лекц,
-
уулзалт,
-
хэлэлцүүлэг,
-
боловсролын үйл ажиллагаа зохион байгуулахын зэрэгцээ
-
олон улсын үзэсгэлэнгийн явуулын хувилбарыг орон нутгийн иргэдэд толилуулна.
Хамтран зохион байгуулагч байгууллагууд
-
Монголын Үндэсний Музей
-
Монгол Улсын Үндэсний Номын Сан
-
Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар
-
U.S. Embassy in Ulaanbaatar
-
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
-
МОНЦАМЭ агентлаг
Архивын судалгааг дэмжигч байгууллагууд
-
Архивын Ерөнхий Газар
-
Тагнуулын Ерөнхий Газрын Тусгай Архив
-
Library of Congress
-
Johns Hopkins University
-
University of Pennsylvania
-
Harvard University
“Хутагт ба Латтимор: Хил хязгаараас давсан өв” төсөл нь АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ой, Монгол Улс болон АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг угтан хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Мөн үзэсгэлэнг албан ёсны ойн арга хэмжээний хүрээнд дахин дэлгэн толилуулахаар төлөвлөж байна.
Холбоо барих: info@mongoliacenter.org Утас: 99688842