Монголчуудын өнө эртний түүх, соёлын өвийг тээж ирсэн уламжлалт "Үндэсний спортын VIII наадам" өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Тус наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн шилдэг 1672 тамирчин үндэсний спортын 12 төрөлд 100 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Хаана: “Хүй долоон худаг”
Хэзээ: 2026.07.29 – 08.02-ны өдрүүдэд
Нээлтийн ёслол: Маргааш буюу долдугаар сарын 30-ны пүрэв гарагт 11:00-13:00 цагийн хооронд төв талбайд болно.
Нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан болон бусад албаны төлөөллүүд, нийт баг тамирчид оролцох юм.
Та бүхнийг хүрэлцэн ирж, өв соёлоороо бахархан наадахыг урьж байна.


