Архангай аймагт жүдо бөхийн холбоо шинээр байгуулагдсантай холбоотой орон нутагтаа жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргах, хүүхэд, залуучуудыг спортоор, тэр дундаа жүдо бөхөөр хичээллэхэд уриалах, ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг орон нутгаасаа төрүүлэх зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулж байна.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 14 жинд 128 тамирчин хүч сорьж байна. Ялангуяа олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцдог шигшээ багийн тамирчдын дийлэнх нь энэ тэмцээнд өрсөлдөж буйгаараа онцлогтой. 

Тухайлбал, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Б.Баасанхүү, ДАШТ-ий медальт Э.Ариунболд, Л.Энхрийлэн, К.Ёолк, Б.Ганхайч, Ө.Дүүрэнбаяр, залуучуудын дэлхийн аварга А.Ариунзаяа, Л.Сосорбарам нарын шилдгүүд оролцож байна. Мөн олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар энэ тэмцээний -100 кг-д зодоглож байна.

Тэмцээний шагналын сан

Алтан медаль – 5,000,000

Мөнгөн медаль – 3,000,000

Хүрэл медаль (тус бүр) – 1,000,00₮

Багийн дүн

1-р байр – ARA OPEN шилжин явах цом + 5,000,000

2-р байр – 3,000,000

3-р байр – 2,000,000

May be an image of martial arts and text that says 'AJHAP ያት 1002025 ARA OPEN 已 6'

May be an image of martial arts and text

May be an image of text that says 'ARA EST ESTIVAL ARA OPEN i002225 M Xamben UDO AP OF JUDO'