Холливудын жүжигчин Том Круз болон жүжигчин Кэти Холмс нарын охин Сури эцгийнхээ овгийг албан ёсоор өөрчилжээ.

PEOPLE сэтгүүлд олдсон сонгогчдын бүртгэлийн мэдээллээр, 20 настай их сургуулийн оюутан Сури хууль ёсны нэрэндээ өөрчлөлт оруулж, өмнө нь хэрэглэж байсан “Cruise” овгийг хасч, “Noelle” гэсэн нэр ашиглахаар болсон байна. Энэ мэдээллийг анх Page Six мэдээлжээ.

Одоогийн байдлаар Сури Пенсильвани мужийн Питтсбург хот дахь Карнеги Меллон их сургуульд суралцдаг, 2024 оны аравдугаар сард нэгдүгээр курст байхдаа Пенсильвани мужийн Аллегени тойрогт сонгогчоор бүртгүүлсэн байна. Түүний бүртгэл дээр нэрийг нь Suri Noelle гэж бичсэн бөгөөд “Noelle” нь мөн түүний ээж Кэти Холмсын дунд нэр аж.

Том Круз, Кэти Холмс нар Суриг 2006 оны дөрөвдүгээр сард өлгийдөн авч, мөн оны арваннэгдүгээр сард гэрлэсэн ч 2012 онд гэрлэлтээ цуцлуулжээ.

Katie Holmes and Suri Cruise; Tom Cruise

Сури сонгогчийн бүртгэлдээ “Suri Noelle” нэрийг ашиглахаасаа хэдхэн сарын өмнө буюу 2024 оны зургадугаар сард ахлах сургуулийн төгсөлтийн арга хэмжээндээ мөн энэ нэрийг хэрэглэж байжээ. Тэр амралтын өдрүүдэд түүний аав Том Круз Лондоны Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд болсон Тейлор Свифтийн “Eras Tour” тоглолтыг үзэж байгаа нь олны анхаарлыг татсан байна.

Хоёр сарын дараа буюу Суригийн томоохон амжилтыг тэмдэглэн Кэти Холмс Town & Country сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ охиныхоо талаар ховорхон ярьжээ.

Том Круз “Би охиноороо бахархдаг. Мэдээж ойрхон байхаа болихоор нь санах болно. Гэхдээ би охиноороо үнэхээр бахархаж, баяртай байна” хэмээн хэлсэн байна. 

Мөн тэрбээр “Би өөрөө ч яг энэ нас, амьдралын шинэ эхлэлүүдийн үеийг санаж байна. Өөрийгөө танин мэдэх, суралцах нь үнэхээр сонирхолтой байдаг. Би тэр үеийг маш их хайрладаг байсан, тиймээс түүнийг ингэж бодож, энэ үеийг туулж байгаад баяртай байдаг” гэжээ.

Сури эцгийнхээ овгийг хассан тухай мэдээлэл гарсны дараа Том Крузтай харилцах харилцааны талаар олон янзын мэдээлэл тархсан байна. Тухайлбал, 2024 оны арванхоёрдугаар сард Кэти Холмс охин нь 18 нас хүрэхдээ ааваасаа итгэлцлийн сан (trust fund) өвлөж авсан гэх мэдээллийг үгүйсгэжээ.

Тухайн үед 47 настай Кэти Холмс Instagram хуудсаараа дамжуулан Daily Mail-ийн нийтлэлийг няцааж, нийтлэлийн зургийн дээр “Илтэд худал” гэж бичжээ. Мөн тайлбар хэсэгтээ “Daily Mail, зохиомол зүйлс бичихээ зогсоож болно” хэмээн тэмдэглээд, “Хангалттай” гэж нэмж бичсэн байна.

Tom Cruise and Katie Holmes' 20-year-old daughter Suri has legally dropped  his last name, People magazine reports. The college student changed her name  to Noelle from Cruise, according to voter registration records

Сури олон жилийн турш олны анхаарлын төвөөс хол амьдарч ирсэн ч 2025 оны наймдугаар сард Нью-Йорк хотод ээжийнхээ ажиллаж байсан кино зураг авалтын талбайд очих үеэрээ олны анхааралд оржээ.

Ээж охин хоёр хотын гудамжаар хамт алхаж байгаа нь гэрэл зурагчдын дуранд өртсөн бөгөөд тухайн үед Кэти Холмс “Happy Hours” киноны зураг авалтад оролцож байсан аж. Тэр кинонд Холмс өмнө нь хамтран тоглож байсан “Dawson’s Creek” цувралын жүжигчин Жошуа Жэксонтой хамтран ажиллаж байжээ.

Эх сурвалж: PEOPLE