2026 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 2-нд болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатарт:

7 дугаар сарын 29-нд: Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр тохионо.

7 дугаар сарын 29-нд: Олон улсын атомын энергийн агентлагийн өдөр тохионо.

7 дугаар сарын 30, 31-нд: Үндэсний спортын наймдугаар их наадмын үндэсний бөхийн барилдаан Хүй долоон худагт болно.

-МУЭ-ийн гишүүн зураач Ш.Баатар, Б.Шатарсайхан нарын “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд наймдугаар сарын 3-ныг хүртэл гарна.

Орон нутагт:

7 дугаар сарын 26-30-нд: Говь-Алтай аймгийн Дөргөн нуурт залуусын оюун ухаан, ур чадвар, эв нэгдэл, бүтээлч байдал, үндэсний соёл, эх оронч үзлийг дэмжих зорилготой “Жангар” залуучуудын фестиваль болно. 

7 дугаар сарын 31-нд: Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний 30 жилийн ойн баяр наадам болно.

7 дугаар сарын 31-нд: Төв аймгийн Баян суманд "Хаадын ундаа" айргийн баяр эвент болно. 

-"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд ажиллана.

-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-БНСУ-ын Пусан хотод 7 дугаар сарын 29-ныг хүртэл ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулга болно.

-БНСУ-ын Чүнчон хотод 8 дугаар сарын 10-ныг хүртэл 38 дахь удаагийн Чунчоны хүүхэлдэйн фестивальд Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид оролцоно.

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.