Өмнөговь аймгийн Цогтцэций сум үүсэн байгуулагдсаны 102 жилийн ой, мөн Монголын уул уурхайн салбарын ууган үйлдвэрүүдийн нэг болох "Тавантолгой" ХК байгуулагдсаны түүхт 60 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өргөн дэлгэр болж, улс, аймаг, цэргийн цолтой хүчит бөхчүүд хүч сорин барилдлаа.
Энэ удаагийн барилдаанд хурд хүч, уран мэх, авхаалж самбаагаа гайхуулан олон давсан Улсын начин Б.Гончигсүрэн түрүүлж, наадамчин олноо баясган, бахдам амжилтын эзэн боллоо.
Тэрбээр барилдааны туршид тогтвортой, нягт барилдаан үзүүлж, өрсөлдөгчдөө уран мэх, бяр хүчээрээ илүүрхэн давж, түүхт ойн наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөхөөр тодорсон юм.
Энэхүү амжилт нь зөвхөн тамирчны хувийн хөдөлмөр, бэлтгэл сургуулилтын үр дүн төдийгүй түүнийг бэлтгэсэн багш, дасгалжуулагчид, дэмжигчид, хамт олон болон төрөлх нутаг усных нь бахархал болж байна.
💐Улсын начин Б.Гончигсүрэнд түүхт ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн бахдам амжилтынх нь төлөө халуун баяр хүргэж, цаашдынх нь спортын замналд өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.