Монгол Улсын Хүүхэд, залуучуудын театр болон БНСУ-ын Үндэсний Азийн соёлын төв (ACC) хамтран бүтээн туурвисан “Долоон нар” (일곱 개의 태양) хүүхдийн жүжиг 2026 оны долдугаар сарын 25-ны өдөр Гванжу хотноо нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болов.
Жүжгийн онцлог:
-Үйл явдал: "Эрхий мэргэн" домогоос сэдэвлэн бүтээсэн олон улсын хамтын ажиллагаат бүтээл
-Амьд хөгжим: Францын бөмбөрчин Реми Клеменсевич, Төмөр замын дуу бүжгийн чуулгын хөгжимчин Д.Буянтөлх, Солонгос үндэсний бөмбөрчин И Ынёб нар жүжгийн хөгжмийг тайзнаа амьд хөгжмөөр эгшиглүүлж, соёлын давтагдашгүй зохицлыг бий болгожээ.
![]()
-Гол дүрд: Эрхий мэргэний дүрд жүжигчин Х.Азбуян, Ганц сүүлтийн дүрд жүжигчин М.Жаргалан, Хараацайн дүрд БНСУ-ын жүжигчин Ким Жиюүн нар тоглолоо.
-Ерөнхий найруулагч: БНСУ-ын уран бүтээлч Ким Мин Жон (Kim Min-jung)
-Дараагийн зогсоол - Монгол Улс:
Үндэсний өв соёлоо дэлхийд сурталчилж буй уг жүжиг нь 2027 онд Монгол Улсад албан ёсоор нээлтээ хийж, Дархан, Эрдэнэт хотуудаар аялан тоглохоор төлөвлөж байгаа ажээ.
