Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан хүрэлцэн ирж, улс эх орныхоо хөгжил цэцэглэлт болон Эрдэнэт хотыг бүтээн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.
Эрдэнэт хотын хагас зуун жилийн түүхэн ойн босгон дээр салбар салбартаа хөдөлмөр, зүтгэлээрээ манлайлсан дараах иргэдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.

🇲🇳 Монгол Улсын Гавьяат цолоор:
Соёлын гавьяат зүтгэлтнээр: Дарьсүрэнгийн Дэмбэрэлдорж
Гавьяат багш цолоор: Дэнзэнгийн Норовсүрэн
Гавьяат агрономич цолоор: Дамдинсүрэнгийн Цэенрэгзэн
Хүний гавьяат эмч цолоор: Мажигсүрэнгийн Баттуяа
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор: Гун-Аажавын Даваа
Гавьяат механикч цолоор: Дашдаваагийн Батбаяр
Гавьяат жүжигчин цолоор: Сампилдондовын Ариун-Эрдэнэ нарыг

Төрийн одон, медалиар:
🎖️Сүхбаатарын одонгоор: Н.Дарам, М.Жавхлантуяа
🎖️ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор: Д.Наранбаатар тэргүүтэй
⭐️ Алтан гадас одонгоор:
Н.Нэргүй, П.Ганбат, Н.Оюунчимэг Л.Батбилэг тэргүүтэй
🎖️ Цэргийн гавьяаны одонгоор: Я.Амгалан🎖️Хөдөлмөрийн хүндэт медалиар: С.Юманхүү, С.Энхмаа, А.Батдаваа, Ч.Батцэцэг, С.Мөнхсайхан тэргүүтэй салбар бүрийн манлайлагчдад хүндэтгэн гардууллаа.
🇲🇳 Эх орон, тэр дундаа Орхон аймгийнхаа хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, төрийн дээд шагналаар шагнагдсан эрхмүүддээ халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе!





