Архангай аймгийн АРА комплекст долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 1-нийг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх “АРА фестиваль-2026”-гийн үлдсэн хугацаанд юу болох талаар мэдээлэл хүргэж байна. Үүнд: 

-7.24-нд Мото спортын “Эндуро кросс”-ын улсын аваргыг шалгаруулна.

-7.25-нд Мастер кросын үндэсний аваргыг шалгаруулна.

-7.29-30-нд “АRA OPEN-2026” жүдо бөхийн тэмцээн

-7.30-8.1-нд “Тайхар” шагай харвааны тэмцээн

-7.31-8.1-нд Бөхбилэгт дэвжээний 30 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан

-8.1-нд Монгол банхрын тэмцээн үнэ төлбөргүй болно.

Шоу тоглолт:

-7.24-нд 20.00 цагт ARA Hip Hop Fest-New school шоу болно. Энд шинэ үеийн хип хоп одууд оролцоно.

-7.25-нд 20.00 цагт ARA Hip Hop Fest-Old school шоу болно. Энд Монголын домог болсон хамтлаг уран бүтээлчид оролцож, олон жилийн турш сонсогчдын зорх сэтгэлд үлдсэн уран бүтээлүүдээ хүргэнэ.

-7.31-нд Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээ үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд урлагийнхан төдийгүй бөхчүүд өөрсдийн дуу хуураар үзэгчдийн сонорыг мялааж, мэлмийг баясгах юм. Энэ нь Монгол бөх, Монгол дуу, Монголын өв соёлыг нэгтгэсэн онцгой үйл ажиллагаа юм.

-8.01-нд 20.00 цагаас "See you ARA" хаалтын шоу тоглолт болно. Тоглолтод ThunderZ тэргүүтэй уран бүтээлчид оролцоно.

Тасалбар 60000-120000 төгрөгийн хооронд байгаа ба www.ticket.mn сайтаас захиалах бүрэн боломжтой. Таныг Архангай нутаг, АРА фестиваль урьж байна.

АРА фестивальд ирснээр хүүхдээ хүүхэд харах үйлчилгээнд өгчихөөд зөвхөн шоу тоглолт үзээд зогсохгүй өдөр тутмын үйл ажиллагаа болох амьтны хүрээлэн, төөрдөг байшин, морь, пони унах, агаарын гулсуур, монгол наадгай, гадаа талбайн фитнес, Монголын хамгийн урт гулсуураар гулсах зэрэг олон хөтөлбөрт хамрагдаж болох юм.