Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо энэ сарын 10-наас 21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын математикийн 67 дугаар олимпиад (IMO 2026)-д Монгол Улсын баг амжилттай оролцож, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ.
Энэ жилийн олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид дэлхийн шилдэг залуу математикчидтай оюун ухаанаа сорьж, өндөр амжилт үзүүлсэн байна.
Мөнгөн медаль хүртсэн сурагчид:
🥈 Д.Хүслэн – “Сант” сургуулийн сурагч
🥈 Ч.Чингүн – “Сант” сургуулийн сурагч
Хүрэл медаль хүртсэн сурагчид:
🥉 С.Манлай – “Сант” сургуулийн сурагч
🥉 А.Ану – Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сурагч
🥉 Т.Билгүүнгэрэлт – “Эрхэт Эрдэм” сургуулийн сурагч
🥉 М.Амин-Эрдэнэ – “Шинэ-Үе” сургуулийн сурагч
Түүнчлэн Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сурагч А.Ану математикийн салбарын нэрт эрдэмтэн, Филдсийн шагналт Мэриэм Мирзаканигийн нэрэмжит тусгай шагнал хүртсэн байна. Энэ нь IMO 2026 олимпиадын хүрээнд анх удаа олгож буй, албан ёсоор зарласан онцгой шагнал ажээ.
Монгол Улсын багийн ахлагчаар Ү.Отгонбаяр, дэд ахлагчаар Т.Базар, туслах багшаар Х.Нурсолтан, А.Ивээл нар ажиллажээ. Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр, Монголын сурагчид Олон улсын математикийн олимпиадад тогтмол амжилттай оролцож, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвараа харуулсаар байна.