АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран ойрын хугацаанд Вашингтонтой хэлэлцээр байгуулахгүй бол АНУ-ын зэвсэгт хүчин илүү хүчтэй, хатуу цохилт өгнө гэж мэдэгджээ.
Тэрбээр өөрийн Truth Social хуудастаа “Бид өнөөдөр тэдэнд дахин цохилт өгсөн. Хэрэв тэд хурдан хугацаанд хэлэлцээрт гарын үсэг зурахгүй бол бид үүнээс ч илүү хүчтэй, хатуу цохилт өгнө” хэмээн бичжээ.
Трамп мөн Ирантай хийх зохицуулалтын саналд Тегеран цөмийн зэвсгээс татгалзаж, АНУ-д “өндөр баяжуулсан уран” шилжүүлэх тухай туссан гэж мэдэгдсэн байна. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Тэрбээр “Энэ бол нэг хуудас бүхий санал биш. Үндсэндээ Иран цөмийн зэвсэггүй болно гэсэн агуулгатай санал юм. Тэд бидэнд ‘цөмийн тоос’ болон бидний хүсэж буй бусад олон зүйлийг шилжүүлнэ” гэж хэлжээ.
Түүний “цөмийн тоос” хэмээн нэрлэсэн зүйл нь Ираны Исфахан, Натанз, Фордо дахь цөмийн байгууламжуудад хадгалагдаж буй өндөр түвшинд баяжуулсан уран аж. АНУ 2025 оны зургадугаар сард эдгээр байгууламжид агаараас цохилт өгсөн байна.
Эх сурвалж: TASS