Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд анх удаа 48 баг оролцсон FIFA 2026 ДАШТ санхүүгийн урамшууллын хэмжээгээрээ шинэ дээд үзүүлэлт тогтоожээ.

FIFA-гаас тус тэмцээнд оролцсон багуудад нийт 655 сая ам.долларын шагналын сан хуваарилсан нь 2022 оны Катарын ДАШТ-ий шагналын сантай харьцуулахад ойролцоогоор 50 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Мөн тэмцээнд оролцсон бүх багт бэлтгэл хангах зардалд зориулан 1.5 сая ам.долларын санхүүжилт олгож, оролцогч баг бүр хамгийн багадаа 10.5 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг хүртжээ.

Тэмцээний мөнгөн шагналыг байр эзэлсэн байдлаар дараах байдлаар хуваарилсан байна.

🥇 Аварга баг - 50 сая ам.доллар
🥈 Дэд аварга баг - 33 сая ам.доллар
🥉 Гуравдугаар байр - 29 сая ам.доллар
🏅 Дөрөвдүгээр байр - 27 сая ам.доллар

Харин:

5-8 дугаар байр эзэлсэн багууд тус бүр 19 сая ам.доллар,
9-16 дугаар байр эзэлсэн багууд тус бүр 15 сая ам.доллар,
17-32 дугаар байр эзэлсэн багууд тус бүр 11 сая ам.доллар,
33-48 дугаар байр эзэлсэн багууд тус бүр 9 сая ам.долларын шагнал хүртсэн байна.

Ийнхүү 2026 оны ДАШТ нь оролцогч багийн тоо, цар хүрээгээрээ төдийгүй санхүүгийн урамшууллын хэмжээгээрээ дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн том тэмцээнүүдийн нэг болжээ.

Эх сурвалж: INSIDE FIFA