Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан Олон улсын химийн 58 дугаар олимпиад (IChO 2026)-д Монгол Улсын баг амжилттай оролцож, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Мөнгөн медаль

  •  Б.Мэндбаяр - Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч
  • М.Одгэрэл - Бага Тэнгэр сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Хүрэл медаль

  •  Н.Ариунгоо - Шинэ Монгол сургуулийн 11 дүгээр ангийн сурагч
  •  Б.Мөнх-Энэрэл - Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

2026 оны долдугаар сарын 10-наас 19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан тус олимпиадад 90 гаруй улсын 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорин өрсөлдлөө.