УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2026.05.08)-ийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэллээ. Тус хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Үүнд:  

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх  хэлэлцүүлэг/

-Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/ багтсан байна. 

Яг одоо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн)-ийн нэг дэх  хэлэлцүүлгийг хийж байна.