Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА) Канадад гарсан ойн түймрийн утаа Нью-Йорк хот болон ойр орчмын бүс нутгийг бүрхээд байгаа ч энэ сарын 19-нд болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтыг хойшлуулах төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдлээ.
Нөхцөл байдалтай холбогдуулан ФИФА-гийн төлөөлөгчид болон ДАШТ-ийг зохион байгуулах асуудлыг хариуцсан Цагаан ордны ажлын хэсгийн ахлагч Эндрю Жулиани нар албан бус уулзалт хийж, цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна.
Цаг уурын байгууллагын мэдээлснээр, зургадугаар сарын 18, 19-нд агаарын чанар түр хугацаанд муудах боловч үүний дараа түймрийн утаа аажмаар сарниж, нөхцөл байдал сайжрах төлөвтэй байгаа ажээ.
ДАШТ-ий финалын тоглолт Нью-Йорк хотоос холгүй орших Нью-Жерси мужийн Ист-Ратерфорд хотын “Метлайф” цэнгэлдэх хүрээлэнд болно.
Түймрийн утаа хамгийн их нөлөөлсөн үед буюу энэ сарын 17-ны өдөр Нью-Йорк хотын агаарын чанарын индекс 166 хүрсэн нь “эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй” түвшин гэж үнэлэгджээ. Харин одоогийн байдлаар тус үзүүлэлт 67 болж буурсан байна.
Эх сурвалж: TASS