Дэлхийн супер од @jessicah_o энэ оны хамгийн том тоглолт болох "Super Consert-2026"-д албан ёсоор нэгджээ. Тэрбээр ирэх зургадугаар сард Монголд ирэхээр болсон байна. 

“Хоёр соёлын дунд өссөн шинэ үеийн супер од” хэмээн тодорхойлж болох Jessi (жинхэнэ нэр нь Jessica Ho, солонгосоор Хо Хён-жу) нь Өмнөд Солонгосын хип-хоп урсгалын хамгийн хүчтэй дүр төрхтэй эмэгтэй артистуудын нэг.

Бид энэ удаа "HUMAN" буландаа түүний талаар онцолж байна. 

K-Pop Star Jessi Opens Up About Her Plastic Surgery
Түүний амьдрал, карьерын замнал өөрөө барууны болон Азийн соёлын огтлолцолд бий болсон онцгой түүх юм. Тэрбээр 1988 оны арванхоёрдугаар сарын 17-нд АНУ-ын Нью-Йорк хотод солонгос гаралтай гэр бүлд төрж, бага наснаасаа Америк орчинд өссөн тул англи хэл нь түүний эх хэл шиг хөгжиж, барууны соёл, хөгжим, ялангуяа хип-хоп урсгалтай эртнээс танил болжээ. Энэ нь түүний уран бүтээлийн үндсэн өнгө төрхийг бүрдүүлсэн чухал хүчин зүйл болсон байна.

Хүүхэд наснаасаа дуу хөгжимд сонирхолтой, тайзан дээр өөрийгөө илэрхийлэх дуртай байсан тэрбээр өсвөр насандаа хэдийнэ дуучин болох мөрөөдөлтэй болсон ч эцэг, эх нь боловсролыг илүүд үзэж, эхэндээ түүний уран бүтээл хөөх мөрөөдлийг бүрэн дэмжээгүй гэдэг.

Jessi - YouTube

15 насандаа гэр бүлийн хамт Өмнөд Солонгос руу нүүж ирснээр Jessi-ийн амьдрал огцом өөрчлөгдөж, тэрбээр K-pop болон Солонгосын хөгжмийн салбарт өөрийн байр суурийг олох оролдлого хийж эхэлсэн ч тухайн үеийн индустрид эмэгтэй рэпперүүдэд төдийлөн хүлээн зөвшөөрөгдөөгүй байна. 

Иймд олон сорилт, саадтай тулгарч, хэд хэдэн агентлагийн шалгаруулалтад орсон ч бүрэн амжилтад хүрэлгүй хэсэг хугацаанд мартагдах шахсан үе ч тохиолджээ. Гэсэн ч тэрбээр бууж өгөлгүй 2005 онд “Get Up” нэртэй анхны уран бүтээлээ гаргаж, хип-хоп хамтлаг болон төслүүдэд оролцож эхэлсэн аж.

Гэвч тухайн үедээ олонд тэгтлээ сайн танигдаж чадаагүй бөгөөд урт хугацаанд “далд орших” буюу under-the-radar уран бүтээлчийн түвшинд байсаар ирсэн нь түүний карьерыг илүү хүчтэйгээр дахин эхлүүлэх суурь болсон гэж үздэг.

Credit: Instagram/jessicah_o

Jessi-ийн хувьд жинхэнэ эргэлтийн цэг нь 2015 оноос эхэлжээ. Тэрбээр “Unpretty Rapstar” рэп шоугаар дамжуулан өөрийн хатуу, шулуун, өөртөө итгэлтэй дүр төрхийг ил гаргаж, эмэгтэй рэпперийн талаарх хэвшмэл ойлголтыг эвдэж чаджээ.

Энэ нь түүнийг Солонгосын төдийгүй олон улсын хөгжмийн ертөнцөд дахин танигдах боломж олгосон байна. Түүнээс хойш “Nunu Nana”, “ZOOM”, “What Type of X”, “Cold Blooded” зэрэг хит дуунуудаараа өөрийн байр суурийг бататгаж, хип-хоп урсгалын хамгийн танигдсан эмэгтэй артистуудын нэг болсон байна.

Тэр зөвхөн дуучин төдийгүй телевизийн шоуны од болж, “Sixth Sense”, “Showterview with Jessi” зэрэг нэвтрүүлгүүдээрээ олон нийтэд илүү танигдаж, өөрийн хиймэл дүр эсгэдэггүй, илэн далангүй, эрч хүчтэй зан чанараараа үзэгчдийг байлдан дагуулж чадсан бөгөөд энэ нь түүнийг зөвхөн хөгжимчин бус поп соёлын нэгэн дүр болгожээ.

All about K-pop rapper Jessi and her net worth | Lifestyle Asia Malaysia

Jessi-ийн уран бүтээлийн онцлог Америк маягийн хип-хоп соёлыг K-pop-ын бүтэцтэй хослуулсан өвөрмөц стиль, тайзан дээрх хүчтэй энерги, өөрийгөө нуухгүй шууд илэрхийлдэг зан чанар бөгөөд энэ бүхний нийлбэр нь түүнийг эмэгтэй рэпперүүдийн дундах хамгийн нөлөө бүхий төлөөлөгчдийн нэг болгосон байна.

Түүний амьдралын түүх нэг талаас хоёр өөр соёлын дунд өсөж, төлөвшсөн залуу охины замнал, нөгөө талаас олон удаагийн уналт, дахин эхлэл, өөрийгөө олсон уран бүтээлчийн бодит дүр юм.

Өнөөдөр тэрбээр зөвхөн Солонгост бус, дэлхийн хөгжмийн зах зээлд өөрийн байр суурийг эзэлж чадсан, хүчтэй артист болжээ. Ирээдүйд түүний намтар, уран бүтээлийн түүх улам зузаарч, илүү том тайз, илүү өргөн хүрээ рүү тэлэх нь гарцаагүй гэж урлаг судлаачид үзэж байна.

Jessi's 'Cold Blooded' Featuring 'Street Woman Fighter' Dancers Surpasses  10 Million Views

Эх сурвалж: KPOP PROFILES, KPOP WIKI