Засгийн газрын дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 143 дугаар тогтоолоор Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5.3, 10.18-д заасныг тус тус үндэслэн, Завхан аймгийн баяр наадмыг долдугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд тэмдэглэхээр шийдвэрлэжээ.
Иймд Засгийн газрын тогтоолын дагуу Баруун бүсийн хурдан морины уралдаантай хамтатган зохион байгуулах аж. Аймгийн цол олгох асуудлыг Завхан аймгийн уяачдын холбоо, бөхийн холбоотой хамтран шийдвэрлэх юм байна.
Завхан аймаг тав дахь удаагаа бүсийн хэмжээний томоохон наадам зохион байгуулах гэж байгаа нь энэ ажээ.